314 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П хөгжлийн зам, тогтоосон дотоод, гадаад бодлогыг хүндэтгэх, хоёр улсын харилцаанд гарах аливаа асуудлыг харилцан зөвлөлдөж, хамтран ажиллах үзэл санааны дагуу шийдвэрлэнэ. Бид эдийн засгийн талаар харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, мөн түүнчлэн шинжлэх ухаан, соёл, боловсролын салбарт хамтын ажиллагаа, хүн солилцоог идэвхтэй өргөжүүлэх, хамтран хөгжин цэцэглэх зорилтод хүрнэ. Бид аюулгүй байдлын талаар хамтын ажиллагааг бэхжүүлэх, Хятад Монголын хилийн шугамыг цаашид ч энх тайван, найрамдал, хамтын ажиллагааны хэлхээ холбоо болгон байгуулах, түүнчлэн олон улс болон бүс нутгийн хэрэг зохицуулалт, хамтын ажиллагааг тасралтгүй бэхжүүлэн, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтран сахин хамгаална. Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь БНХАУ-аас Монгол Улстай харилцах боддогын чухал бүрэлдэхүүн хэсэг мөн. БНХАУ худалдаа, шууд хөрөнгө оруулалтын хувьд Монгол Улсын хамгийн том түнш болсон байна. Хятадын Засгийн газраас оруулсан 200 сая юаны зээлээр Хятад, Монголын хамтарсан Төмөртэйн овооны цайрын орд газрыг ашиглах ажил амжилттай явагдаж, мал аж ахуй, тариалангийн аж ахуй, уул уурхай, хувцас зэрэг салбарт ч сайн хамтран ажиллаж байна. Хятадын тал Монголын талтай өөр өөрийнхөө давуу талыг дайчилж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны түвшнийг тасралтгүй дээшлүүлэхэд хамтран хүчин чармайлт гаргахын төлөө байна. Хятад улс цаашид ч Монгол Улсад чадлынхаа хэрээр тусламж үзүүлэх бөгөөд энэ удаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжихэд зориулан Монголын талд 50 сая юаны буцалтгүй тусламж олгохыг шийдэв. Хоёр улсын хил орчмын худалдааны орчныг сайжруулахын үүднээс бид Эрээн-Замын-Үүд боомт хоорондын засмал замыг барихад тусламж үзүүлнэ. Монгол Улстай хийх худалдааг өргөжүүлж, адил нөхцөлд юуны өмнө Монголын бараа бүтээгдэхүүнийг импортлохыг урамшуулна. Мөн Хятадын том, хүчтэй компаниудыг Монголд хөрөнгө оруулалт хийхийг урамшуулна. Бид ашигт малтмалыг ашиглах, дэд бүтцийг хөгжүүлэхийг хоёр улсын цаашдын хамтын ажиллагааны чухал салбар болгохын төлөө байна. Дээр дурдсан салбарт хоёр талын тохиролцсон том төслийг дэмжих зорилгоор Хятадын талаас Монголын талд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл өгөхөөр шийдсэн юм. Бид ӨМӨЗО-ыг хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд гүүрийн үүрэг гүйцэтгэхийг дэмжинэ. Хятад, Монгол хоёр улс өөр өөрийн эдийн засгийн бүтээн байгуулалтад хүчин зүтгэж, хоёулаа элбэг баялагтай, хоёр улсын ард түмэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй байдаг. Иймээс хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Монголын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа улам их үр дүнтэй болно гэдэгт итгэл төгс байна. БНХАУ Монгол Улсаас өөрийн байдалд болон улс орныхоо язгуур эрх ашгийн үүднээс боловсруулан баримталж байгаа гадаад бодлогыг ойлгон хүндэтгэж, Монгол Улсын БНХАУ-тай найрсгаар харилцах бодлогыг өндрөөр
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw