316 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П чармайлтыг Монгол Улсыг багтаасан дэлхийн олон улс орон дэмжиж байна. Бид хөрш зэргэлдээ орнуудын зүгээс Хятадад гарч байгаа энэ өвчний байдалд анхаарал тавьдагийг ойлгож, энэ өвчнийг дэлгэрэхээс эрс шийдвэртэй сэргийлэн хяналтандаа авах зорилгоор бүх улс оронтой хамтын ажиллагааг бэхжүүлэх болно. Хатагтай, ноёд оо! Хятадын хөгжил Азийн хөгжилтэй нягт уялдаатай, Хятадын ард түмний хувь заяа Азийн ард түмнүүдийн хувь заяатай нягт холбоотой байдаг. БНХАУ хөгжиж байх нь Ази тивийн хувьд аюул занал биш харин аз завшаан мөн. БНХАУ бие даасан хараат бус, энхтайванч гадаад бодлого болон хөрш зэргэлдээ орнуудтай харилцах сайн хөршийн найрсаг харилцааны агуулга бүхий гадаад боддогыг тууштай баримталж, Ази тивийн бүх орнуудтай ойлголцох, итгэлцэх, хамтран ажиллах найрсаг харилцааг байгуулан хөгжүүлнэ. Хөршүүдтэйгээ найрсгаар харилцаж, хөршүүдтэйгээ түнш болгох чиг бодлогыг шинээр бүрэлдсэн ХКН-ын Төв Хорооны удирдлага ямагт хувиршгүй баримталж, хөрш зэргэлдээ орнуудтай тэгш эрхтэйгээр харилцаж, эв найртай зэрэгцэн оршиж, хатуу хүтүүг хамтдаа туулж, гар барилцан урагшилна. Бид хөрш зэргэлдээ бүх орнуудтай өндөр дээд хэмжээний харилцаа солилцоо, улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлж, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд хүчин зүтгэж, бүс нутгийн эв найртай, итгэлцэлтэй, уялдаатай улс төрийн орчныг идэвхтэй бий болгох болно. Бид харилцан итгэлцлэлтэй, харилцан ашигтай, эрх тэгш, хамтын ажиллагаатай шинэ аюулгүй байдлын үзэл саналыг бий болгоход тус дөхөм үзүүлж, зөрчил, зөрчилдөөн, мөргөлдөөнийг яриа хэлэлцээгээр зохицуулахыг баримталж, бүс нутгийн энх тайван, тогтвортой, зохицолтой аюулгүй байдлын орчныг байгуулах болно. Бид тус бүс нутгийн орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутаг, дэд бүс нутгийн төрөл хэлбэрийн хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж, бүс нутгийн харилцан ашигтай, хамтран хөгжих эдийн засгийн орчныг байгуулах болно. БНХАУ аливаа улс том жижиг, ядуу баян, хүчирхэг буурай гэхгүйгээр цөмөөрөө олон улсьш нийгмийн тэгш эрхт гишүүн мөн гэдгийн төлөө байдаг. Олон улсын асуудлыг улс бүрээр тэгш эрхтэйгээр зөвлөлдөн шийдэж, улс хоорондын маргааныг энхийн хэлэлцээрээр шийдэх хэрэгтэй. БНХАУ Монгол Улсыг багтаасан Ази тивийн бүх улс оронтой хамт энэ зорилгыг хэрэгжүүлж, олон улсын улс төр, эдийн засгийн шударга зүй ёсны шинэ дэг журмыг байгуулахадтүлхэц үзүүлж, сайн сайхан ирээдүйг хамтран байгуулахад бэлэн байна. Анхаарал тавьсанд баярлалаа!18
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw