Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 313 Манай хоёр орны найрсаг харилцаа, тал бүрийн хамтын ажиллагаа сүүлийн үед өргөжин хөгжиж байгаад манай ард түмний сэтгэл нэн ханамжтай байдаг юм. БНХАУ-ын сайн харилцаа, тэгш эрх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд БНХАУ-ын дарга таны айлчлал шинэ чухал алхам болно гэж үзэж онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглэн хэлэхийг хүсж байна. Эрхэмсэг ноён Ху Жинтао таныг манай УИХ-ын хүндэтгэлийн чуулганы хуралдаанд үг хэлэхийг эрхэм гишүүд та нөхдийнхөө нэрийн өмнөөс хүсье. БНХАУ-ын дарга эрхэмсэг ноён Ху Жинтао таныг индэрт урьж байна.17 Хүндэтгэлийн хуралдаанд БНХАУ-ын дарга Ху Жинтаогийн хэлсэн үг 2003.06.05 Монгол Улсын Их Хурлын дарга ноён С.Төмөр-Очир, Эрхэмсэг гишүүд, Хатагтай, ноёд оо, Монгол Улсын Их Хуралд ирж, эрхэм гишүүд та бүхэнтэй нүүр учран уулзах завшаан тохиолдсондоо маш их баяртай байна. Монгол Улсад анх удаа айлчилж байгаа энэ завшааныг ашиглан, миний бие хятадын ард түмний элэгсэг дотны мэндчилгээ, сайн сайхан ерөөлийг энд байлцаж байгаа та бүхэнд болон та нараар уламжлан Монголын ард түмэнд өргөн дэвшүүлэхийг зөвшөөрнө үү. Мөн энэ завшааныг ашиглаж эдийн засаг, гадаад харилцаагаа идэвхтэй хөгжүүлэн өргөжүүлэхэд амжилт олсон Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэнд чин сэтгэлээсээ баяр хүргэж байна! Хятад, Монголын ард түмний хооронд өнө удаан түүхтэй гүн зузаан найрамдалтай билээ. Дипломат харилцаа тогтоосноос хойшхи хагас зуу гаруй жилийн турш хоёр улсын харилцаа их амжилттай хөгжиж ирлээ. Ялангуяа XX зууны 90-ээд оноос хойш бүх салбар дахь хамтын ажиллагаа маш их үр дүнтэй болсон байна. 1994 онд шинэчлэн байгуулсан БНХАУ, Монгол Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ нь хоёр улсын харилцааг эрүүл саруулаар хөгжүүлэхэд улс төр болон эрх зүйн үндэс тавьсан билээ. 1998, 1999 онуудад Ерөнхийлөгч Н.Багабанди болон Зян Зэминь дарга нар харилцан айлчлал амжилттай хийсэн нь хоёр улсьш харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон юм. Өчигдөр Ерөнхийлөгч Н.Багабанди бид хоёр найрсаг элэгсэг дотно байдалд хэлэлцээ хийж, шинэ нөхцөл байдлыг харгалзаж, хоёр улс, хоёр ард түмний язгуур эрх ашгийн үүднээс Хятад, Монголын харилцан итгэсэн, сайн хөршийн түншлэлийн харилцааг байгуулж хөгжүүлэхээр тохиролцов. Бид улс төрийн харилцан итгэх, бие биенийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдап болон нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, өөр өөрийн сонгосон

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw