312 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Хүндэтгэлийн хуралдааныг хааж Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бямбадоржийн хэлсэн үг 2002.10.16 Даяаршил, харилцан хамаарал өргөжин хөгжихийн хэрээр хөгжингүй болон хөгжиж буй улс орнууд хоорондын ялгаа нэмэгдэж буй үед олон улсын хамтын нийгэмлэгт жижиг улсын гүйцэтгэх үүрэг нэн чухал болохыг онцлон тэмдэглэж, мөн тэдний даван туулж буй бэрхшээлтэй асуудлыг зохистой шийдэх арга замын талаар бидэнтэй өөрийн санал бодлоо чин сэтгэлээс хуваалцан үг хэлсэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Кофи Аннан Танд Улсын Их Хурлын дарга, нийт гишүүдийн өмнөөс талархал илэрхийлж, Таны цаашдын их үйл хэрэгт улам их амжилт хүсэн ерөөе. Монгол Улсын Их Хурал хуулиа дээдэлсэн иргэний нийгэм төлөвшүүлэх эрхэм зорилтоо хэрэгжүүлэхэд НҮБ-ын тусламж дэмжлэг урьдын адил чухал ач холбогдолтой байх болно гэдэгт итгэлтэй байна. Бид ядуурлыг бууруулах, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын тогтолцоог сайжруулах, ард түмний амьжиргааны түвшинг дээшлүүлэх хамгийн оновчтой арга замыг сонгон ажиллах үйлсдээ Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Кофи Аннан таны тэргүүлж буй НҮБ, түүний системийн байгууллагуудтай цаашид ч идэвхтэй хамтран ажиллах болно. Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулган хаасныг мэдэгдье. 16 БНХАУ-ЫН ДАРГА ХУ ЖИНТАО МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БУЙТАЙ ХОЛБОГДУУЛАН ХИЙСЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очирын хэлсэн үг 2003.06.05 УИХ-ын гишүүдийн энэ өдрийн амгаланг айлтгая. БНХАУ-ын дарга Ху Жинтао УИХ-ын нэгдсэн хуралдаанд үг хэлэх Хүндэтгэлийн чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье. Эрхэм хундэт Ерөнхийлөгч өө, Эрхэм хундэт Ерөнхий сайд аа, УИХ-ын эрхэм гишууд ээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар БНХАУ-ын дарга эрхэмсэг ноён Ху Жинтао манай оронд энэ өдрүүдэд айлчлал хийж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw