Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 311 Бидний зорилт бол үүнийг хэрэгжүүлэх явдал юм. Үүний тулд бид олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах шаардлагатай. Чингис хааны айлдсанчлан Мөрөн гол нийлж далай болохыг харнавал Мөнх тэнгэрийн дотор улс мандахыг үзнэвэл билээ. Өнөөдөр бидэнд юу чухал вэ гэвэл жижиг том гүрнүүд харилцан сонирхлоо хүлээн зөвшөөрсөн, нийтлэг хувь заяагаа ухаарсан, олон улсын хуулийн хэм хэмжээг сахин мөрдсөн, зарчим дээр тулгуурласан, жижиг, том гүрнүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх нь юу юунаас чухал болж байна. Би ч тэгвээс хүч хэрэглэсэн түүхий улс төр ноёрхож биднийг захирах болно. НҮБ-ын дүрэмд жижиг, том улсын тэгш эрхийг бататгасан байдаг. Даяаршил улам сайн, олон талын хамтын ажиллагааг шаардаж байна. Харилцан хамаарал нь бид зөвхөн бие биендээ нөлөөлөх төдий бус харин бид үнэхээр бие биеээсээ хамаарах чадвартай байх ёстой гэсэн үг юм. НҮБ бол тайван замаар яриа хэлэлцээр явуулах байдлаар ойлголцолд хүрдэг, үр дүн гардаг чуулган юм. Ойлголцолд хүрэхийн тулд орон бүр олон улсын хамтын нийгэмлэг зорилго чармайлттай ажиллах хэрэгтэй. Энэ парламент Киотогийн протоколыг, мөн олон улсын эрүүгийн шүүхийн тухай Ромын дүрмийг батлалцсаныг тэмдэглэхэд таатай байна. Танай улс хүний эрхийн тухай хэд хэдэн конвенцид нэгдэн орсон, үүгээр авсан үүрэг нь хүний эрхийн тухай үндэсний хөтөлбөрт удахгүй биеллээ олно гэдэгт найдаж байна. Монгол Улс терроризмын талаархи 10 конвенцид гарын үсэг зурсан буюу соёрхон баталж, 150 гаруй олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдэн орсон байна. Засаглал нь танай үндэсний хөгжлийн цөм нь болох учиртай. НҮБ бүр анхнаасаа дэмжиж ирсэн цуврал бага хурлын нэг болох ардчиллыг шинээр буюу сэргээн тогтоосон орнуудын 5 дугаар бага хурлыг ирэх оны 6 дугаар сард танай улс зохион байгуулах гэж байна. Монгол Улс дэлхийн далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад учирч буй бэрхшээлд анхаарал хандуулах талаар НҮБ-д хүчин чармайлт гаргаж ирсэн. Олон улсын хэлэлцээрийн зарчим, хөдөө нутгийн эмэгтэйчүүдийн эрхийг хангах, ирэх 1 дүгээр сард эхлэх дэлхийн бичиг үсэгтэй болох 10 жилийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг Монгол Улс санаачилсан билээ. Энэ байр суурь, ийм идэвхтэй оролцоо танай залуу бөгөөд дайчин хүн ам, Монгол Улс дэлхий дахинд нээлттэй болсон, бид бүгд нийлээд өнө удаан орших аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийгта бүхэнд олгож байна. 10 гаруй жил НҮБ-ын гишүүн байгаа Монгол Улс олон улсын хамтын ажиллагааны тогтолцоог бий болгож хөгжүүлэхэд үнэтэй үүрэг гүйцэтгэсэн билээ. Одоо тэр тогтолцоог улам бататгах, олон тальш хамтын ажиллагааг эрчимжүүлж, дэлхийн хүн ардын хэрэгцээг хангах цаг болжээ. Та бүхний тус дэмээр бид эрхэм зорилгоо биелүүлж чадна гэдэгт итгэл төгс байна. Маш их баярлалаа. 15

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw