310 МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-П хойч үеийнхэн ийнхүү аюулгүй ертөнцийг байгуулахын төлөө та бүхний гаргаж байгаа хүчин чармайлтад би баяр хүргэж байна. Жижиг улс орнууд ч ялгаагүй хүрээлэн буй орчноо хамгаалахын төлөө тууштай тэмцэж байна. Далайн усны түвшин нэмэгдсэнээс цаг уурын өөрчлөлтийн нөлөөнд нэн өртөмтгий арлын жижиг хөгжиж байгаа улсууд тогтвортой хөгжлийн төлөөх тэмцлийн тэргүүн шугам дээр байна. Эдгээр орнууд жижиг боловч дэлхийн хэмжээний том асуудалд идэвхтэй оролцдог. Жижиг улс орнууд олон улсын хамтын ажиллагаанд энэ чухал үүрэг гүйцэтгэж байгаа бол тэдний өмнө тулгарч байгаа асуудалд олон улсын хамтын нийгэмлэг ч анхаарлаа хандуулна гэж найдах нь зүйн хэрэг юм. Худалдааны саад тотгор энэ хөгжиж байгаа орнуудын бараанд татаас олгож байгаа нь тэдний өрсөлдөх чадварыг сулруулж, улмаар дэлхийн эдийн засагт нэгдэн ороход саад болж байна. Жижиг улс орнууд санхүү, хүн хүчний нөөц муутай байдаг учраас олон улсын хэлэлцээрт оролцох боломжгүй, цаашилбал хөрөнгө оруулалтыг татаж чадахгүйгээр үл барам даяаршлын үр өгөөжөөс хүртэж чадахгүйд хүрдэг. Түүнчлэн эдгээр жижиг улс эдийн засгийн гадаад нөхцөл байдал, байгалийн гамшигт хамгийн ихээр өртөж байдаг юм. Монгол Улс жижиг орны зовлонг сайн мэднэ. Хүн ам цөөн, нутаг дэвсгэр уудам байх нь тээвэр болон нийгмийн үйлчилгээг хүндрүүлдэг. Танай хөрш хоёр орон чинь ДОХ, тахал болсон энэ үед Монгол Улс цаг алдалгүй ард иргэдээ хамгаалах талаар, тууштай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг танай газар зүйн байршил шаардаж байна. 2 жилийн өмнө Нью-Йоркт болсон НҮБ-ын шинэ мянганы дээд хэмжээний чуулга уулзалт дээр дэлхийн удирдагчид, түүний дотор танай Ерөнхийлөгч дэлхийн том, жижиг улс орны хөгжил дэвшлийг хангах эрчимтэй үйл ажиллагаа явуулахаа амласан юм. Эдгээр амлалт үүрэг нь ядуурлыг бууруулах, ард иргэдээ ундны цэвэр усаар хангах зэрэг хүний амин чухал хэрэгцээнээс урган гарсан юм. Тэд энэхүү зорилгод хүрэх цаад хугацаагаа 2015 он гэж тогтсон, бид үүнийг мянганы хөгжлийн зорилтууд гэж нэрлэдэг юм. Дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд дөхөм болсон олон улсьш хэд хэдэн бага хурал болж өнгөрлөө. Доха хотод өнгөрсөн оны 11 дүгээр сард Дэлхийн худалдааны байгууллага хөгжиж байгаа орнуудын эд барааг дэлхийн зах зээлд чөлөөтэй нэвтрүүлэх шинэ хэлэлцээр байгуулахаа амласан юм. Энэ оны 3 дугаар сард Монтеро хотод болсон хөгжлийг санхүүжүүлэх олон улсын бага хуралд хөгжлийг дэмжих албан ёсны тусламжийг нэмэгдүүлэхээ амалсан нь өнгөрсөн 10 жилийн уналтыг зогсооход нөлөөлсөн юм. Хөгжлийг дэмжих албан ёсны тусламжийг тодорхой зорилго чиглэлтэй болгох ёстой гэсэн шинэ ойлголтыг бий болгосон учиртай. Дөнгөж өнгөрсөн сард Йоханнесбургт болсон тогтвортой хөгжлийн дээд хэмжээний чуулга уулзалт дээр удирдагчид хойч үедээ зориулж байгалийн баялаг, сав шимийн тогтолцоог сахин хамгаалахын зэрэгцээ ядуурлын эсрэг тэмцэл хийх үүрэг амлалт авсан юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw