Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 309 мэтийн өвчин эмгэгийн тархалт зэрэг асуудлууд хил хязгааргүй болсон тул улс орнууд өмнөх үеэс илүү нягт хамтран ажиллах шаарддагатай байна. Нэгэн үе Парламентын гишүүд та бүхэн нь орон нутаг төвийг холбох төдий байсан бол өнөөдөр өөрийн улсыг дэлхийн бусад гүрнүүдтэй холбож байна. Газар нутаг багатай, эсвэл монгол шиг хүн ам цөөтэй улс орнууд өнөөгийн амьдралд хэрэгжиж байгаа даяаршлаас зүрхшээж байж болох юм. Даяаршилж буй худалдаа, санхүү, ажиллах хүчний, барааны асар их хөдөлгөөн, харилцаа холбооны хурд энэ бүхэн өргөн бололцоо олгохын зэрэгцээ улс орнуудаас ихээхэн зүйлүүдийг шаардаж байна. Ажиллах хүч ихтэй, байгалийн баялаг арвинтай, орчин үеийн техник тоног төхөөрөмжтэй, өндөр чадавхитай боловсон хүчинтэй улс орнууд бүхий л талаараа давуу юм шиг бас харагдаж болох юм. Ийм боломж муу улс орнууд олон улсын хэмжээнд үүрэггүй буюу бага үүрэгтэй юм шиг санагдаж болно. Ингэж үзэх нь туйлын буруу юм. Жижиг улсуудын хувь нэмэр улс хоорондын хамтын ажиллагаанд нэн чухал билээ. НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс энхийг сахиулах хүчний ажлыг хэрхэн зохион байгуулдгийг авч үзье. Аюулгүйн зөвлөлийг зөвхөн байнгын 5 гишүүнээр төсөөлдөг нь түгээмэл. Гэсэн ч тус зөвлөлөөс гарах аливаа тогтоол шийдвэрт есөн санал шаардлагатай байдгийг хэзээ ч умартаж болохгүй. Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүд уг зөвлөлийн мандат зорилгыг тодорхойлох, асууддыг дэвшүүлэн тавихад ямар үүрэг рольтой болохыг дээрх жишээ нотлон харуулж байна. Фижи, Ирланд, Шинэ Зеланд мэтийн жижиг улс орнууд ч гэсэн өөрийн цэрэг, цагдаа, ажиглагчаа НҮБ-д байнга илгээдэг. Монголын 2 ажиглагч, Конгийн Ардчилсан Бүгд Найрамдах Улсад НҮБ-ын ажиглагчийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Ийнхүү хувь нэмэр оруулж байгаад та бүхэнд талархал илэрхийлье. Монгол Улс ийм үйл ажиллагаанд олон удаа оролцож мөргөлдөөний голомтыг унтраах бидний чармайлтын томоохон хэсэг болно гэж найдаж байна. НҮБ-ын төсөвт жижиг улс орнууд ч гэсэн татвар төлж хувь нэмрээ оруулдаг. Хамгийн их татвар төлдөг 15 орон НҮБ-ын тесвийн 85-аас илүү хувийг бүрдүүлдэг болохоор том гүрнүүд л чухал үүрэг гүйцэтгэх юм шиг ойлгогдож болох юм. Харин 1 хүнд ногдох хувиар нь авч үзвэл тэс өөр дүр зураг гардаг. Олон жижиг улс хүн амынхаа тооноос хавьгүй их хэмжээний татвар төлдөг нь тэднийг НҮБ-ын зорилгод үнэнч тууштай болохыг нотолдог юм. Эрин үеийн олон асуудалд жижиг улс орнууд идэвх санаачилгатай, чухал үүрэг гүйцэтгэж байгааг жишээ баримтаар дурдаж болно. Үүний нэг жишээ бол зэвсэг хураах асуудал юм. Хүний эсрэг газрын мини үйлдвэрлэх, худалдах, ашиглахыг хориглосон конвенцийг батлах явцад олон улсын эвслийн хүчин чармайлтад Норвеги улс гол үүрэг гүйцэтгэсэн билээ. Монгол Улс 10 жилийн өмнө цөмийн зэвсэггүй статусыг тунхаглаж энэ Парламент нь тэр статусыг тодорхойлж, зохицуулсан хуулийг батлахад чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Дэлхий ертөнцийг аюулгүй байлгахын төлөө ялангуяа манай

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw