Монгол улсын парламент - боть 2

308 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П оруулсан жинтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж хүлээн зөвшөөрсний илэрхийлэл билээ. НҮБ-ын үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлж, өөрчлөлт шинэчлэлийн үйл явцыг гүнзгийрүүлэхэд онцгойлон анхаарахын зэрэгцээ олон улсын тулгамдсан чухал асуудлыг эв зүйгээр шийдвэрлэхэд эрхэмсэг ноён Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан та идэвх зүтгэлтэй ажиллаж байгааг Монгол Улс өндрөөр үнэлдэг. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Кофи Аннан таныг Монгол Улсын Их Хуралд хандан үг хэлэхийг урьж байна.14 Хүндэтгэлийн хуралдаан дээр Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Эрхэмсэг ноён Кофи Аннаны хэлсэн үг 2002.10.16 Ноён Ерөнхийлөгч өө, ноён УИХ-ын даргаа, ноён Ерөнхий сайдаа, эрхэтүүд ээ, ИхХурлын хүндэт гишүүдзэ, хатагтай, ноёд оо, Та бүхэн элэгсэг дотно угтаж байгаад би их баяртай байна. Танай оронд анх удаа айлчилж монголын уламжлалт зочломтгой заншлаас мэдрэхэд нэн тааламжтай байна. Монголын парламентад үг хэлэх хүндэтгэлтэй боломж олгосонд талархлаа илэрхийлье. Парламент бол улс орны хамгийн чухал өрнөж байдаг газар юмаа. Энэ парламентаас ард иргэдийн амьжиргаа, амьдрах нөхцөл, эрүүл мэнд, гэр орон, үр хүүхдийн сайн сайхан байдал, амар амгаланг хангах, улс орны хууль тогтоомжийг батлан гаргадаг билээ. Парламентын гишүүдэд туйлын чухал үүрэг хариуцлага ногддог, ард түмний сонгогдсон төлөөлөгчийн хувьд та нар монголын үнэт зүйлсийн илэрхийлэл, иргэний нийгэм, төр хоёрыг холбосон гүүр болдог билээ. Сонгогчид өөрсдийн тэмцэл, мөрөөддийн дуу хоолой байгаасай гэж та бүхнээс ямагт хүсэн хүлээдэг. Улс орны асуудлыг хэлэлцэхдээ нийгмийн бүхий л салбарыг, ялангуяа нийгмийн хараа хяналтаас гадуурхи эмзэг бүлгийн асуудлыг анхаарна гэж сонгогчид тань хүлээж байдаг. Ардчилал, сайн засаглал түмний хараа хяналтын хатуу хэмжүүрээр та нарын үйл ажиллагааг сонгогчид дүгнэх болно. Тэд өөрсдөө улс орны ирээдүйн зүг чиг шинээр бий болж болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэрхэн амжилттай даван туулахад та нарт туслан та нарын ажилд оролцохыг эрмэлзэж байдаг юм. Өнөөдөр Та бүхний гүйцэтгэх үүрэг урьд өмнөхөөс илүү чухал болоод байна. Улс оронд өнөөгийн даяаршлын эринд эрчимтэй өрнөж байгаа өөрчлөлт шинэчлэлтэй мөр зэрэгцэн алхая гэвэл амьдрах чадвартай эдийн засгийг бий болгож хүмүүсийн бүтээлч идэвх санаачилгыг чөлөөтэй өрнүүлэх хэрэгтэй юмаа. Хүрээлэн буй орчны доройтол, мансууруулах бодисын наймаа, ДОХ

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw