МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 307 НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЭРХЭМСЭГ НОЁН КОФИ АННАН МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БУЙТАЙ ХОЛБОГДУУЛАН ХИЙСЭН УЛСЫН ИХХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бямбадоржийн хэлсэн үг 2002.10.16 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрхэтсэг ноён Кофи Аннан, Монгол Улсын эрхэт хундэт Ерөнхийлөгч өө, Монгол Улсын эрхэт хундэт Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэт гишүуд ээ, Эрхэтсэг хатагтай, ноёд оо, Нэгдсэн Үндэстний байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга манай оронд шинэ мянган, шинэ зууны босгон дээр хүрэлцэн ирсэн нь нэн таатай байна. Эрхэмсэг ноён Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан та Монгол Улсын Их Хуралд тавтай морилно уу. Таны энэхүү айлчлал манай улс ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлж буй шинэ цаг үед тохиосон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын аяхны айлчлал болж байгаагаараа онцдог юм. Өнгөрсөн 40 гаруй жилийн хугацаанд Монгол Улс-НҮБ-ын хамтын ажиллагааны цар хүрээ, утга агуулгын хувьд байнга өргөжин тэлж ирлээ. Монгол Улсын хөгжлийн хүч чармайлтад НҮБ-ын тусламж, дэмжлэг ихээхэн тус нэмэр болсныг энд онцлон тэмдэглэмээр байна. НҮБ-ын тусламжийн ач холбогдол ялангуяа ардчилал, зах зээлийн замд шилжсэн 1990-ээд оноос хойш улам бүр нэмэгдэж, шилжилтийн үеийн бэрхшээлүүдийг даван туулах, ядуурлыг бууруулах, хүний аюулгүй байдлыг хангах, үндэсний чадавхийг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчныг хамгаалах, хүний эрхийг хангах зэрэг бүхий л талыг хамарсан цогцолбор түншлэл болон хувирсан билээ. Өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Кофи Аннан Монгол Улсад айлчилж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулган хийж байна. Чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдье. Нэгдсэн Үндэстний Бай1ууллага, түүний Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Кофи Аннан Танд энхтайвны төлөөх Нобелийн 2001 оны шагналыг олгосон нь энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг хангах үйлсэд дэлхийн энэ байгууллагын гүйцэтгэж буй үүрэг улам нэмэгдэж буйг болон Ерөнхий нарийн бичгийн дарга эрхэмсэг ноён Кофи Аннан таны
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw