306 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П оюун санааны хуримтлал, үйлдэрлэл, бизнесийн үйл ажилгааны хүч нөөцийг идэвхжүүлэн ажиллах шаардлагатай байна. Энэ нь үндэсний үйлдвэрийг сэргээн хөгжүүлж эдийн засгийн хуримтлалыг бий болгон, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах нөхцөлийг бүрдүүлэх юм. Манай улсын хөгжил дэвшлийн зорилго, үндсэн хэмжүүр нь Монгол хүний хөгжил гэдгийг Эх орон-МАШСН иш үндсэн болгодог. Энэ утгаараа нийгмийн чиглэлтэй улс төрийн бодлого явуулдаг аль ч улс төрийн хүчинтэй бид хамтран ажиллах болно. Өнөөгийн эрх баригчдад ямар нэгэн хэмжээний хүндрэл бэрхшээл байгаа нь ойлгомжтой. Гэхдээ түүнд үл түүртэн ‘Төрөө хямарлаас гаргаж, түмнээ ядуурлаас аварна” гэж ард түмэндээ өгсөн амлалтаа тууштай хэрэгжүүлж, хууль ёсоо хүндэтгэн сахиж, эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө их зүйл хийнэ гэдэгт найдаж байна. Нийгмийн асууддыг шийдэх угтвар нөхцөл нь эдийн засгийн өсөлт, юуны өмнө үндэсний үйлдвэрл элээ сэргээн хөгжүүлэх асуудал гэдэг нь хэн бүхэнд тодорхой . Бид шургуу хөдөлмөрлөж, бодит бүтээн байгуулалтыг бий болгон хүндрэл бэрхшээлийг даван туулахаас биш, бусдад өөрийгөө даатган, бэлэнчлэх байдлаас улс орноо хямралт байдлаас гаргаж чадахгүй. Гадны тусламж дэмжлэгийг үр дүнтэй ашиглан дотоодод байгаа бүх хүч нөөцөө бодит амжилт болгон хувиргаж, үндэснийхээ үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлж, өөрийгөө тэтгэх эдийн засагтай, төрийн бие даасан бодпоготой, ард иргэд нь хангалуун сайхан амьдралтай, орчин цагийн хөгжил цэцэглэлт бүхий нийгмийг богинохон хугацаанд эх орондоо цогцлуулан бий болгох бүрэн бололцоотой гэдэгт бид бүхэн итгэж байна. Үүнд үндэсний эв нэгдэл, улс орноо гэсэн чин сэтгэл, шуурга ёс, шаргуу хөдөлмөр хэрэгтэй. Бүх нийтийн хүсэл мөрөөдөл, итгэл найдвар болон шинэ зууны өндөр хөгжилд хүрэхийн тулд улс төрийн бүх хүчин, төрийн бус байгууллага, иргэн бүр хамтын хүч чармайлт гаргана гэдэгт найдаж байна. Монгол эх орон маань мандан бадрах болтугай. 13
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw