МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 305 манай ард түмний түүхэн ялалт, онцгой амжилт юм. Энэхүү ялалт амар хялбар байгаагүй ээ. Ахмад үеийнхээ үүсгэн бүтээсэн 80 жилийн ололт амжилт, бүтээн байгуулалтыг манай ард түмэн ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Ёслол хүндэтгэлийн энэ сайхан мөчинд энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэтТа бүхэнд болон манай ахмад үе, нийт ард түмэндээ Эх орон-МАШСН-ын нийт гишүүд, дэмжигчдийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүүлье. Ардын хувьсгалаас хойших 80 жилд тус улс дундад зууны феодализмын хоцрогдлоос орчин цагийн соёл иргэншил бүхий нийгмийн дэвшилд хүрч, үндэснийхээ тусгаар тогтнолыг баталгаажуулсаар ирсэн юм. Энэ бол манай цаашдын хөгжлийн эх сурвалж, та бидний амгалан тайван аж төрөхийн гол баталгаа болсон юм. Үндэсний тусгаар тогтнолын зэрэгцээ монгол түмний хөгжлийн орчинг бүрдүүлж, түүнийхээ үр дүнг хэрэгжүүлэн томоохон амжилт гаргасан. Үүний үрээр дэлхий ертөнцөд гарсан аливаа өөрчлөлт шинэчлэлтийг тухайн цаг үед хүлээн авч чадахуйц соёл боловсролтой, эрүүл чийрэг, монгол иргэн төлөвшиж байна. Улс орны хөгжил дэвшлийн үндэс бол бүх талаар хөгжсөн иргэн гэж үздэг. Манжийн ноёрхлын үед мөхөх хандлагатай болж ирсэн хүн ам 80 жилийн дотор дөрөв дахин өсөж, ихээхэн залуужсан нь нэн бахархууштай санагддаг. Өндөр хөгжил бүхий нэлээд улс оронд хүн амын хөгширөлт сэтгэл түгшээж байхад, манай хүн ам ийнхүү залуужсан нь ирээдүйн хөгжлийн нэг гол найдлага гэж үзэж байна. Шинэ үеийн соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэх талаар хийсэн ахмад үеийнхээ буянт үйлсийг Ардын хувьсгалын ойн энэ өдөр гүнээ хүндэтгэн, бахархан тэмдэглэхэд нэн таатай байна. Манай ард түмэн ололт амжилт бүхнээ баталгаажуулахын тулд туулж өнгөрүүлсэн түүхэн замналдаа нарийн нухацхай хандсаар ирсэн юм. Өнгөрсөн ололт амжилтаа дүгнэн ярилцахын зэрэгцээ улс орныхоо хөгжлийн ирээдүйд илүү их анхаарал тавих тийм түүхэн цаг үед хүрээд байна. Хүний оюун уханы хүч нөөцийг мэдээлэл холбооны технологитой гүн гүнзгий холбосон даяарчлалын ертөнц, улам бүр идэвхжсэн хөгжлийн чиг хандлага, тодорхой харагдаж байна. Зөвхөн улс үндсэрээ ялгарах бус дэлхий дахинд нэгдмэл байх үзэл санаа төлөвшиж, хямрал тэмцэлгүй, эрүүл орчинд төрөлх эрхээ эдлэх нөхцөл бололцоог найдвартай бүрдүүлэх нийтлэг зорилго давамгайлж байна. Энэхүү нийтлэг зорилгыг ханган биелүүлэх түүнд аливаа хямрал зөрчилгүйгээр нэгдэн нийлэхийн тулд сэтгэлгээний шинэ механизм, шинэ аж төрөх аргыг хайхад хүрлээ. Энэ нь төрийн бодлогыг тодорхойлогч та бидний үйл ажиллагааны нэгэн удирдамж гэдэг нь маргаангүй. • Дэлхий нийтийн даяарчлалын асуудлын зэрэгцээ улс орон дотроо шийдвэл зохих олон тулгамдсан асуудал байна. Манай ардын сонголтыг олон улсын зүгээс идэвхтэй дэмжиж байгаа давуу талыг үр дүнтэй ашиглан, зөвхөн нам, эсвэл, бүлгийн ашиг сонирхлыг урьдал болголгүй үндэснийхээ
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw