Монгол улсын парламент - боть 2

304 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Монголд ардчиллыг цаашид гүнзгийрүүлэн төгс болгоход анхаарах нэгэн чухал хүчин зүйлс нь улс төрийн намууд нийгэмд манлайлах, зөвшилцөх үүрэгтэй байдагявдал юм. Зөвхөн сонгуулийн үеэр бус, өдөр бүр ард олныхоо амьдралын дунд байж, өдөр тутмын идэвхтэй үйл ажиллагаагаараа л улс төрийн нам гэж бусдаас ялгагдаж, нэрлэгдэж чадна гэдгээ намууд цаг үргэлж бодож, хичээж байх нь туйлаас чухал юм. Хорьдугаар зуунд туулж өнгөрүүлсэн бүхий л зам, бүхий л ололт, амжилттайгаа, бүх алдаа, доголдолтойгоо, бүх гэрэл гэгээтэйгээ, бүх бүрэнхий сүүдэртэйгээ цөм биднийх, Монгол үндэснийх билээ. XX зуунд Монгол Улс тусгаар тогтнож, дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж, эдүгээ бидний “даяарчлал” хэмээн томъёолж буй нийтлэг иргэншлийн халуун ам бүлд багтан орж хөл нийлүүлэн алхах түүхэн хувьтай билээ. Монгол үндэстэн мөнхөд оршин тогтнох, хөгжин дэвших нь та бидний эрхэм дээд эрмэлзэл байдаг. Тийнхүү оршин тогтнохуйн хийгээд, хөгжихүйн баталгаа нь ардчилсан ёс, ардчиллын зарчим мөн. Найдвартай хамгаалагдсан ардчилсан ёс, ардчилсан тогтолцоо л манай Монголын цаашдын хөгжлийн ирээдүй, улс үндэсний маань аюулгүй байдлын баталгаа байх болно гэж Ардчилсан Нам үздэг юм. Ардчиллыг тордож, тэтгэж, хөгжүүлж, боловсронгуй болгож байж гэмээ нь амьдрах чадвартай байдаг. Би энэхүү үгээ Монгол түмний дундаас төрөн гарсан бичгийн их хүн Ванчинбалын Инжинашийн “Сайн нь ч миний багш, муу нь ч бас миний багш “ хэмээх сургаалаар өндөрлөхийг хүсч байна. Өнгөрсөн түүхийнхээ алдаа онооноос бахархал, сургамж, ухаарлыг авч үндэснийхээ эв нэгдэлд хөгжил дэвшлийг дээдлэн нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэцгээе. Төрийн минь нуруу түвшин байж Түмэн олон маань амгалан байг. Анхаарал тавьсанд баярлалаа! 12 Хүндэтгэлийн хуралдаан дээр Улсын Их Хурльш гишүүн, МАШСН-ын дарга Б.Эрдэнэбатын хэлсэн үг 2001.07.09 Эрхэт хундэт Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын ЙхХурлын дарга! Ерөнхий сайд, Эрхэт гишууд ээ! Ноёд, хатагтай нар аа! Хүн төрөлхтний хөгжил дэвшлийн нэгэн оргил болсон XX зуун талын малчин монголчууд бидний хувь он цагийн шалгарлыг даван туулж, ирээдүйгээ тодорхойлох түүхэнн чухал ач цаг үе байлаа. Ард түмэн ядуурлын туйлд хүрч, харийн колонийн дарлалд олон жилээр нухлагдсан хүнд цагт 1921 оны Ардын хувьсгалын ялан мандаж, шинэ цаг үеийн үүдийг нээсэн нь

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw