МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П 303 байна. Чухамхүү тэртээ 20-иод оноос нааш буй болгосон ардчилсан хэв шинж төр засгийн тогтолцоогоо төгөлдөржүүлж, хөгжүүлж, шинэ агуулгаар тэр бүрий баяжуулж ирээгүй түүхэн сургамжаа бид мартах учиргүй. Төрөөс эрхэм дээд нам, төрийг дөрлөгч, төрийг хөтлөгч нам хэмээх ойлголтыг Монголын улс төрийн уламжлалд дахин давтагдах ёсгүй билээ. Намчирхах талцах үзэгдэл эрүүл бишээр дахин давтагдахгыг та бид үл хүснэ. Зөвхөн ганц өнцгөөс нь харж түүхэн үйл явцыг өөрийнхөө эрх ашиг, нөхцөл байдалд тохируулж тайлбарлах, иш мухаргүй маргах, түүнийг өмчилөх гэж оролдох нь хүний нийгмийн аль ч үед байсаар ирсэн бөгөөд тэр нь сэтгэлийн ядуурлын илрэл болж тэмдэглэгдсэн байдаг билээ. Харь гүрний 200 жилийн дарангуйлалаас улс гэрээ чөлөөлж чадсан 1911,1921 оны хувьсгалын ач гавьяа, алдаа оноог аль нэгэн нам, бүлэг хүмүүс, тодорхой үзэл санааг тээгчид өмчлөх ёс суртахууны эрхгүйн нэгэн адил 1990 оны ардчилсан хувьсгал ч мөн л Монголчууд бид бүгдийн хичээл зүтгэл байсан юм. Ийм ч 1911,1921,1990 оны гурван их эргэлт, гурван их хувьсгал, гурван их сорилт, гурван их амжилт бол Монголын хийморьлог ард түмний хамтын бүтээл, чармалт, хамтын гавьяа, бахархал билээ. Энэхүү гурван их үйл явдлын хамгийн гол түүхэн ач холбогдол нь туурга тусгаар Монгол Улсаа тунхаглаж, улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоогоо шинэ дэвшилтэт шатанд гарагж, тухайн цаг үе бүртээ баталгаажуулж чадаж байснаар илэрч байна. Эдүгээ бүхний суурь үндсийг 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал тавьж, 1921 оны үндэсний ардчилсан хувьсгал чиглүүлж, 1990 оны ардчилсан хувьсгал сэргээн засварлаж өгсөн билээ. Эрхэм нөхөд өө! Ойг тэмдэглэнэ гэдэг бол нэгэн талаараа баярлаж цэнгэх нэгэн тохиол. Нөгөө талаараа өнгөрснөө цэгнэсний үндсэн дээр өнөөдрөө тодохойлж ирээдүйгээ төлөвлөх ажил хэргийн бас нэгэн тохиол байх ёстой. 1921 оны хувьсгалаар цогцлуулсан ардчилал төгс төгөлдөр болж эс чадсаны нэгэн адил 1990-ээд оноос хойш бидний цогцлуулан бүтээж байгаа алдчилал төгс төгөлдөр болж төлөвшиж чадаагүй байна. Өнөөдөр манай улсьш нийгэм, эдийн засгийн байдал хүнд байна. Хүнд суртлын апнарат, татварын дарамт нэмэгдэж, авилгал хээл хахууль газар авч, боловсон хүчнээ намчирхаж ажлаас нь хоморголон халах, гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох дээд байгуулага, шүүх засаглалаа ч үл ойшоож хүсэл зорилгоо тулгах зэрэг эрүүл бус уур амьсгал бүрдэж, хүний эрхийг баталгаатай хангах, шударга ёсыг тогтоох асуудал орхигдож, улмаар ажилгүйдэл, ядуурал доривтой буурахгүй байна. Эдгээр асуудлыг цэгцэлж нэгэн голдрилд оруулахад Засгийн эрх баригчид голлох эрх эдэлж, шийдвэрлэх үүрэг, хариуцлагыг хүлээж байдаг нь ойлгомжтой бөгөөд хэлсэн ярьснаараа бус хийж бүтээснээрээ дүгнэгдэх учиртай байдаг билээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw