Монгол улсын парламент - боть 2

302 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Ардын Засгийн газраас шашин төрийг хослон баригч Богд хаантай “Тангаргийн гэрээ” байгуулж, ардын эрхт, хэмжээт цаазат төрийг байгуулсан энэ хувьсгал нь Монгол үндэстний аугаа их зөвшилцөл, нэгдэл нягтралын илэрхийлэл байсан юм. Тиймээс ч 1921 оны хувьсгал үндэсний хувьсгалын шинж чанартай байсан. Үүний зэрэгцээ 1921 оны хувьсгал ардчилсан шинж чанартай байсан. XX зууны эхнээс өрнөсөн ард түмний тэмцлийн үзэл санаа түүхэн хөгжлийнхөө явцад төлөвшин төгөлдөржиж, 1920-иод он гэхэд хуучин нийгэм харилцаагхалах, Монгол орны хөгжилийн тэргүүлэх хандлагыг барьж урагш хөтлөх, нийгэм-эдийн засгийн дэвшилттэй байгуулалд шилжүүлэхэд чиглэгдэж байжээ. Язгуур угсааны хүчин зүйлээс хамаарч бүрэлддэг засаг барих хэлбэрийг сонгуульт байгууллаар сольж, хамжлагат ёсыг эцэс болгон ардын эрхт засаг тогтоож, нийгмийг зохион байгуулах дэглэмийг ардчилсан ёсонд нийцүүлэн шинэчлэх нь энэхүү хувьсгалын чин зорилго, хүрсэн үр дүн байв. Үндэсний тусгаар тогтнол, сэргэн мэндлын зорилгод чиглэсэн 1921 оны энэхүү хувьсгал ийнхүү үндэсний ардчилсан хувьсгал байлаа. Энэ хувьсгалыг зохион байгуулж оройлон удирдсан улс төрийн хүчин Монгол Ардын Нам бол Монголын төрийн түүхэн дэх анхны улс төрийн нам, тодорхой зорилго, хөтөлбөр бүхий анхны хүчин байсныг хэн ч үгүйсгэхгүй нь мэдээж юм. Ардын нам 1921-1924 оныг хүртэлх хугцаанд ард иргэдээ яс үндэс, улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, итгэл үнэмшлээр нь ялгаварлан гадуурахдаггүй, ардчилсан олон түмний намын шинж чанараа хадгалж байсныг түүх харуулдаг. Гэвч 1924 оноос туйлширсан үзэл суртлыг номлолоо болгож коммунист нам болон хувирч “өөр суртлын нам лугаа хамтран зохицох” тухай Ардын намын анхдагч эрхэм нандин зорилгыг умартан бусад улс төрийн хүчин байхыг шууд хориглон ноёрхох болсон нь ч түүхэн үнэн билээ. Ардын намын 1921 оны зорилго, үйл хэрэг нь цаг хугацааны алслалтыг үл харгалзан Монголын өнөөгийн нам, хөдөлгөөний эрхэм зорилго, үзэл баримтлалыг өөртөө шингээсэн эхлэл нь байсан бөгөөд Монголын улс төрийн намуудын тогтвортой баримтлах үнэн зүйлс мөн гэдгийг Ардчилсан намыг төлөөлөн өнөөдөр энд онцлон тэмдэглэж байна. Өнгөрсөн 80 жилийн туулсан түүх маань үргэлж гэрэл гэгээтэй байсангүй. Олсон ололт, гарсан амжилтын зэрэгцээ туулсан гамшиг, эмгэнэл, гарз хохирлыг бидний эцэг өвгөд, ахмад үе маань болон Та бид ч амсаж мэдсэн билээ. Энэ хувьсгалын туршлага хийгээд түүхэн сургамж бүхэн нь нийгмээ дахин шинэчилж, тэртээх 80 жилийн өмнөх үйл явдлын дутууг гүйцээж, дундуурыг нөхөх эрхэм үүрэг ногдсон өнөө үеийнхэн та бидэнд судлан шинжлэх нэгэн чухал өв болж байна. Улс гэрийхээ эх түүхэндээ түүхэн зүхлийн үүднээс бус, түүхэн ухаарал, түүхэн сургамжийн үүднээс хандах ёстой гэдгийг цаг үе бидэнд харуулж

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw