МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 301 Хүндэтгэлийн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дэд дарга Ж.Нараицацралтын хэлсэн үг 2001.07.09 Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Монгол Улсын Их Хурлын дарга аа! Монгол Улсын Их Хурлын эрхэт хундэт гишуудээ! Хундэт зочидоо! Эрхэтсэг ноёд хадагтай нар аа! Монголын Үндэсний ардчилсан хувьсгалын 80 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчийн өмнөөс нийт ард түмэндээ баярын мэндчилгээ дэвшүүлж жаргал цэнгэлийн дээдийг хүсэн ерөөе. Эзэн богд Чингис их хааны сууринд сууж, Их улсаа байгуулснаас хойш даруй 800 шахам он улирсан хэдий ч монгол хэмээх нэгэн нэр ертөнцийн сонорыг дэлдсээр, дэлхийн түухэнд мандан бадрах, уруудан ухрахын аль алиныг үзснээр XXI зуунтай золголоо. Монголын түүхийн бахархмаар, гунимаар олон үеийн дотроос XX зууны түүх бүр ч сонирхолтой агаад зөрчилтэй байдаг. Эртний түүхийн Монгол туургатан, түүний туурга тусгаар буурийг сахигч өнөөгийн Монгол үндэстэн бидний сүүлийн нэгэн зууны замналд тохиосон гурван их эргэлт, гурван их сорилт, басхүү гурван их амжилтыг бид өнеөдөр хувьсгал хэмээн нэрлэдэг. 1911, 1921, 1990 оны түүхт үйл явдалуудыг нэгийг нь нөгөөгөөс нь ялгаж, салгаж ойлгохын аргагүй бөгөөд тэмдэглэх гэж байгаа 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын тухай ярихад 1911, 1990 оны тэр түүхэн их үйл явдлуудын тухай дурсахгүй, тэмдэглэхгүй өнгөрч боломгүй билээ. Түүний дотроос Монгол түмний хувь заяанд үзүүлсэн нөлөөгөөрөө томоохон байр суурийг эзлэх 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалын 80 жилийн ойг та бид хотлоороо тэмдэглэж, амжилт бүтээл, алдаа онооны түүхэн замналаа дүгнэн ярилцах учиртай. 1921 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөр огноологдсон тэр хувьсгалын зорилго хийгээд хүрсэн үр дүн бүхэн эдүгээ бидний үндэсний үнэт зүйл, үндэсний бахархал мөн. Үндэсний эрх чөлөөгөө олсон 1911 оны үйл хэргийн үргэлжлэл болсон 1921 оны хувьсгалаар Монголын ард түмэн үндэсний тусгаар тогтнолоо сэргээн бататгасан байна. Энэ хувьсгалд лам хувраг, цэрэг, ард, язгууртан угсаатан зэрэг Монголын нийгмийн бүх хэсэг, бүлгийн телөөлөгчид оролцож, тухайн үедээ үүсэн бүрэлдэх төдийн байсан үндэсний хөрөнгөлөг шинэ давхарга, дунд шатны түшмэд оройлон манлайлсан. Энэ хувьсгалын үр дүнд Монгол үндэстний шинэ тулгуур төв бий болж, ‘Монгол Улс үндэстэн улс болж төлөвшсөн билээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw