Монгол улсын парламент - боть 2

300 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П шаардлага боллоо. Ялангуяа төрийн хуулийг чандлан сахиж, уламжлалт ёс заншлаа зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх явдал чухал бөгөөд үүнд өнөөгийн төр, засаг, ард иргэд аль аль нь анхаарах хэрэгтэй байна. Үндсэн хуулиар иргэдэд олгогдсон эрх, эрх чөлөөг бодитой хангах, эдийн засаг, нийгмийн бодлогыг хэрэгжүүлэхэд ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх өргөн бололцоо нэгэнт бий болоод байгаа бөгөөд энэ таатай боломж, төрийн байгууллагуудын нэгдмэл үйл ажиллагааны чадавхийг дүүрэн ашиглаж үр бүтээлтэй ажиллах нь одоо юу юунаас чухал болжээ. Парламентат ёсонд тулгуурласан төрийн тогтолцоог боловсронгуй болгох, төрийн шийдвэрийг гаргахдаа судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлаж хэвлэл мэдээлэл, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, улс төрийн хүчнүүдийн бүтээлч оролцоог хангаж ажиллахыг зорих нь зүйтэй бөгөөд энэ нь төрийн бодлогын залгамж чанар, тогтвортой байдлыг хангах үндсэн нөхцөл байх ёстой юм. Төр нэгдмэл, тогтвортой ажиллах шинэ боломж бүрдсэн нь амьдралын энэ шаардлагыг бодит ажил хэрэг болгох чухал нөхцөл боллоо. Эрхэт хүндэт Ерөнхийлвгч өө! Улсын ИхХурлын эрхэт хүндэт дарга, гишүүд ээ! Засгийн газрийн эрхэт хүндэт гигиүүдээ! Ард түтэн таань та бидэнд итгэлээ өглөө! Одоо бид бусад руу заалгүй, цаг хугацаа алдалгүй хүч чадлаа нэгтгэн улс орныхоо төлөө ихийг хийх, зүтгэх, бүтээх л үлдлээ. Нээрэн ч өнөөдөр XXI зууны босгон дээр Монгол орон, Монголын ард түмний тулгамдсан улс төр, нийгэм, эдийн засгийн шинэчлэлийн хүнд хэцүү асууддыг ард түмний итгэл найдварыг хүлээсэн та бид нараас өөр хэн шийдэх билээ? Чухамхүү одоо биш юм бол бас хэзээ шийдвэрлэх билээ? гэсэн асуулт бид ямагт өөрсөддөө сануулж байх хэрэгтэй байна. Нөгөө талаас монголчууд бид нэг хэсэгтээ амрахыг умартан өдөр шөнөгүй хөдөлмөрлөвөл бүтээн байгуулалтын их үйлсэд хүчээ нэгтгэн зүтгэвэл, бүх шатандаа эмх цэгцтэй, хуулиуд болон өндөр ёс суртахуунд захирагдан амьдарч сурвал хөгжил дэвшилд хүрэх зам богино байх нь ойлгомжтой. Бидний хөгжлийн нууц хөдөлмөрлөхөд оршиж байна. Тийм учраас XXI зуунд хөгжиж, сэргэн мандах нь монгол хүн бүрээс шууд шалтгаална гэдгийг цугаараа гүн гүнзгий ойлгон ухаарах цаг болжээ. Энэ ухаарлын үлгэр жишээг төр, засгийн өндөр албан тушаалд сонгогдон, томилогдон ажиллаж байгаа та бид юуны түрүүнд үйл ажиллагаагаараа манлайлан үзүүлэх хэрэгтэйг сануулах нь илүүдэх юун. Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан нийт ард иргэддээ Ардын хувьсгалын түүхт 80 жилийн ойн, үндэсний их баяр наадмын чин сэтгэлийн халуун баярыг хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөж байна. Манай орон маань хөгжин дэвжих болтугай.11

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw