МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 299 санаа сэтгэл алдарч, нийгмийн гарч байгаа нааштай зүйлсийг анзаарах чадваргүй болж мэдэхээр байна. Шилжилт удааширч, түүний сөрөг үр дагавар ужгирч байгаагийн зарим шалтгааныг бид түүхийн өмнөх үед буй болсон эдийн засгийн бүтцийн дутагдал, гадаад харилцааны огцом өөрчилөлттэй холбон авч үздэг. Гэвч үүнд хэт улс төржилт, үндэсний эрх ашгийн талаархи нийгмийн зөвшлийн хомсдол, эв нэгдлийг эрхэмлэхгүй байх явдал, тогтворгүй төр засаг зэрэг монголчууд бидний өөрсдийн гаргаж буй алдаа дутагдал бас нөлөөлж байна. Хүмүүсийн соёл, амьдралын хэв маяг ч зах зээлийн харилцааны шаардлагад нийцэхгүй байгаа нь шинээр үүссэн эдийн засгийн тогтолцооны чадавхийг бүрэн ашиглахад саад тотгор болж байна. Иймд хүн амын амьдралын шинэ хэв маягийг зөв гольдролоор зохистой төлөвшүүлэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох ёстой гэж үзэж байна. Эрхэт хундэт гишууд ээ! Ноёд, хадагтай нар аа! XXI зууны босгон дээр өнөө цагийн дэлхийн дахины хөгжлийн байдал төлвийг нягтлан шинжилж, Монгол орноо хөгжил дэвшлийн замаар итгэлтэй урагшлуулах түүхэн хариуцдагатай зорилт Та бидний өмнө тулгарч байна. Энд Монгол төрийн холыг харсан ухаалаг цэгцтэй бодлого, үйл ажиллагаа юу юунаас чухал юм. Тэр тусмаа хүн ардын нийгмийн хапамж, хамгааллын асуудлыг эн тэргүүнд тавьсан зүүн төвийн улс төрийн хүчин төрийн эрх барьж буй өнөөгийн нөхцөлд ард иргэддээ үйлчлэх зарчмыг баримталсан төрийн идэвхтэй нэгдмэл бодлого, үйл ажиллагааг чухалчилсан бодит шаарддага байгааг ч бид бас гүнээ ухамсарлах учиртай. Ийм нөхцөлд та бүхний анхаарлыг дараахь хэдэн асуудалд хандуулах нь зүйтэй гэж үзэж байна. Улс орны эдийн засгийн хөгжлийн хурдцыгтогтвортой, эрчимтэй өсгөж, ажилгүйдэл, ядуурал зэрэг нийгмийн хурц асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэж, улмаар иргэдийн аж амьдралын түвшинг дээшлүүлэх зорилт шаргуу тавигдаж байна. Ядуурал нь шилжилтийн үеийн хямрал, байгаль, цаг уурын гамшиг, хүмүүсийн өөрсдийн зах зээлийн харилцаанд зохистой чадвар дутсан зэргээс үүсэлтэй. Одоо ядуурал хот, хөдөөг хамарч улам өргөжих хандлагатай байгааг судалгаа харуулж байна. Учир иймд бид ажлын байрыг олноор бий болгох, хот, хөдөөг тэнцвэртэй хөгжүүлэхийн тулд дэд бүтцэд анхаарал тавих, хүмүүст амьдралаа өөд нь татах ижил тэгш бололцоо олгох, гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих зэрэг ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байна. Хүн төрлөхтний хөгжлийн өнөөгийн хүрсэн түвшин, цаашдын боломж нь чухамхүү өөрийн нь хөгжил, түүний таатай орчныг бүрдүүлэх явдлыг нийт нийгмийн хөгжлийн гол гол зорилго болон дэвшүүлэх бололцоог олгож байна. XXI зууны Монгол Улсын иргэд эх оронч, ардчилсан, хууль ёсны хэм хэмжээг сахигч, орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийг эзэмшиж түүнийгээ амьдралд чадварлаг хэрэглэгч, өөрийнхөө хүч чадал, авьяас билэгт тулгуурлан зорилгоо биелүүлэхийг идэвхитэй эрмэлзэгч байх нь хөгжлийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw