Монгол улсын парламент - боть 2

298 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П - Оюун санааны амьдрал чөлөөтэй болж, оюуны өмчийг хуульчлан баталгаажуулж, уран бүтээлчдийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох явдлыг хязгаарлан, сэтгэлгээний арга, уран бүтээлийн чиглэлийг чөлөөтэй сонгож авах эрхээр оюуны хөдөлмөр эрхлэгчдийг хангалаа. - Чөлөөт хэвлэл хөгжил, нийгмийн амьдралд оролцож байгаа субъектуудын үйл ажиллагааг хянах, ард түмэнд бодит, үнэн мэдээлэл хүргэх тогтолцоо үндсэндээ бүрдэж байна. - Үндэсний соёл, шашин шүтлэг, ёс заншлын уламжлалыг сэргээж, эх орны түүх, соёлын дурсгалт зүйл, оюуны өв санг хадгалж хамгаалах, үндэсний соёлыг дэлхийн соёлын шилдэг үнэт зүйлсээр баяжуулан хөгжүүлэх боломж бүрдлээ. - Монгол Улсын эдийн засаг, оюун санааны амьдралыг гадаадад нээлттэй болгож, нийгмийн амьдралын бүхий л хүрээнд бусад улс орон, байгууллага, хувь хүмүүстэй үр ашигтай хамтран ажиллах, олон улсын төрөл бүрийн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, монголын иргэд гадаад орнуудад сурч амьдрах, ажиллах зэрэг бололцоог өргөтгөх эрх зуйн орчин амжилттай төлөвшиж байна. Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын зарчим хэрэгжиж, манай орны гадаад анд нөхдийн тоо улам бүр нэмэгдсээр байна. Ийнхүү ардчилсан өөрчлөлтийн жилүүдэд манай нийгмийн ирээдүйн хөгжил, дэвшлийн үр хөврөл болох нааштай, эерэг зүйлс бүрэлдэн төлөвшиж эхэллээ. Парламентат ёсонд тулгуурласан ардчилсан төрийн тогтолцоо бүрэлдэн тогтож улам боловсронгуй болж байна. Эрх зүйн тогтолцоо бүхэлдээ шинэчлэгдэн нийгмийн олон талт харилцааг зохицуулах чадвартай боллоо. Хүний эрх, эрх чөлөөг бодитой эргүүлэх талаар томоохон алхам хийгдлээ. Зах зээлийн эдийн засгийн харилцааг хүний авхаалж самбаа, оюун ухааныг бүрэн дайчилж, чөлөөт өрсөлдөөн дунд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, үзүүлж байгаа үйлчилгээний чанар сайжирч, эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг зарчим үйлчилж, ард иргэд маань элбэг дэлбэг амьдралыг бусдаас гуйж олох биш, харин өөрсдөө уйгагүй хөдөлмөрлөж байж бүтээнэ гэдгийг улам бүр гүн гүнзгий ухамсарладаг боллоо. Энэ бүхэн бол нийт монголчуудын маань хамтын хүчин чармайлтаар бий болсон цаашдьш хөгжлийн зайлшгүй урьдач нөхцөл, эх булаг мөн. Энэ бүх ололтоосоо бид ухрахгүй, тууштай урагшлах ёстой. Ололтын зэрэгцээ засаж залруулууштай зүйл бас байна. Эдийн засаг, үйлдвэрлэлийн сэргэлт засаж удааширснаас ажилгүйдэл, ядуурал өсөж байна. Шинээр бүрэлдэн тогтсон төрийн механизмыг' зүгшрүүлэх ажил удаж байгаагаас бодлогын хэрэгжилт хангагдахгүй байх, хууль зөрчигдөх зэрэг ноцтой дутагдлууд гарч ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны боломжийг бүтээлчээр нээн ашиглах бололцоог бууруулж байна. Эмх замбараагүй байдал газар авч, улс, төр, бизнесийн явцуу ашиг сонирхол бүхий бүлэглэлүүд бүрэлдэх чиг хандлага илэрч байгаа нь гэмт хэрэг, хээл хахуулийг өөгшүүлж байна. Энэ бүхний уршгаар ард түмний зарим хэсгийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw