296 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П түүхийн туршлага сургамжийг бясалган ухаарч, хүн төрлөхтний дэвшлийн чиг хандлага, ирээдүй цагийн байдал төрхийг угтан улс орныхоо XXI зууны хөгжил дэвшлийн зорилтуудыг зөв зүйтэй тодорхойлох сайхан боломж юм. Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулган бол XX зуунд гал халуун залуу насандаа, эх орон ард түмнийхээ төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, эдийн засаг, нийгмийн дэвшлийг бидэнд өртөөлж авчирсан, үе үеийнхний гавъяа зүтгэлийг дээдлэн биширч буй өнөө үеийн нийт монголчуудын маань гүн хүндэтгэлийн илэрхийлэл юм. Их Хурлын хүндэтгэлийн чуулган бол XX зууны Монгол Улсын түүхэн ээдрээтэй хүнд үеүдэд улсынхаа төлөө гартаа зэвсэг барин, амь биеэ хайрлалгүй тэмцсэн, эрэлхэг дайчин баатрууд болон төрийн холч мэргэн ухаанаар эх орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлж чадсан төрийн зүтгэлтнүүдийнхээ алдар гавьяаг дуурсгах индэр мөн гэдэгт миний бие гүнээ итгэлтэй байна. 1921 оны Ардын хувьсгал нь Монгол Улсьш тусгаар тогтнолыг сэргээн бататгах, өргөн олон түмэнд иргэний эрх чөлөөг олгож эдлүүлэх, улс эх орондоо нийгмийн дэвшлийн замыг нээх зангилаа 3 зорилтыг шийдвэрлэх цоо шинэ боломж олгосноор XX зууны Монголын түүхийн гол үйл явдал болсон билээ. Энэ хувьсгалын ачаар феодалын хамжлагат ёсыг бүрмөсөн халж, амьдралын шинэ хэв маягийг цогцлон бүтээсэн юм. Энэ хувьсгалын үр дүнд Монгол Улс дундад зууны хоцрогдлоос ангижирч, хөгжлийн шинэ үндсийг тавих их бүтээн байгуулалтын ажил өрнөсөн юм. Энэ хувьсгалыг дагаж Монгол оронд орчин цагийн боловсрол, соёл урлаг, шинжлэх ухаан, анагаах ухаан хөгжиж хүн ард маань эрүүл саруул өндөр боловсролтой болсон. Шинэхэн түүхээ дархлан ард маань эрүүл саруул өндөр боловсролтой болсон. Шинэхэн түүхээ дархлан бүтээсэн ард түмний маань туулсан зам шулуун дардан байгаагүй. Алдаа дутагдал тохиолдсон нь үнэн боловч, чухамхүү энэ зам өнөөгийн ардчилсан Монгол Улс, Монголчууд бидний амьдралын ололт амжилтын суурь болсныг бахархалтайгаар тэмдэглэж байна. Энэ их үйл хэрэгт монголын ард түмний нийтлэг эрх ашгийг илэрхийлэн нийгмийн янз бүрийн бүлэг давхрааны төлөөлөлтэйгээр манай улсын түүхэнд анхны улс төрийн хүчин болж үүсэн байгуулагдсан МАН /1924 оноос МАХН/ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ. Монгол Улс, монголын ард түмний өнгөрсөн XX зуун, түүний наян жилийн түүхэн ололт, хөгжил цэцэглэлтийг МАХН-аас ангид төсөөлөхийн аргагүй. Үүнийг манай ард түмэн сайн мэддэг, ойлгодог бөгөөд тийм ч учраас манай намын хуримтлуулсан туршлага өөрийгөө шинэчилсэн бүтээлч үйл ажиллагаа, боловсон хүчний нөөц чадавхи, бодлого үйл ажиллагаагий нь талархан дэмжиж, XXI зууны хөгжил дэвшлийн томоохон зорилтуудыг тодорхойлон шийдвэрлэх, улс төр, эдийн засаг, нийгэм, хууль, эрх зүйн ардчилсан өөрчлөлтийг тууштай хэрэгжүүлж, улс орноо хөгжүүлэх, эмхлэн зохион байгуулах чухал асуудалд тулгарсан хамгийн эгзэгтэй үед манай н амд итгэл найдвараа хүлээлгэлээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw