МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 295 шаптгаантай нийгмийнхээ эрх ашгийгшүтэж, хамтач ёсыг дээдэлдэгжамтай. Ялангуяа терийн байгууллага, тэдгээрийн ажилтнууд энэ зарчмыг хөдөлбөргүй сахих аваас иргэний нийгмийг цогцлуулах Үндсэн хуулинд заасан зорилтыг биелүүлэхэд төр нь ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж чадна. Мөн шинэ тутам байгуулагдсан төлөвшиж буй Монголын төр, төрийн бүх шатны байгууллагуудад ил тод байддыг улам бэхжүүлэх, хуулиа дээдлэн хэрэгжүүлэх, түүний хүрээнээс халихыг цээрлэх нь бидний тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэх үндсэн бөгөөд зайлшгүй нөхцөл болно гэж би Төрийн тэргүүний хувьд үзэж байна. Хэрэв Монголын төр, төрийн байгууллагуудын бүхий л үйл ажиллагааг ард түмэндээ байнга нээлттэй, ил тод байлгаж чадах аваас Та бид тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлэхийн түлхүүрийг атгаж чадна гэсэн хэрэг болно. Энэ нь нэг талаас иргэдийнхээ төлөө чин шударгаар ажиллаж, тэдэнд юуны түрүүнд хүний заяамал эрх, эрх чөлөөг эдлэх боломж олгож, нийгмийн үндсэн үйлчилгээгээр хангаж чадах шударга бөгөөд хүчтэй төр, түүний албан хаагчид, нөгөө талаас өөрсдийнхөө идэвх санаачлага, оролцоогоороо иргэний нийгмийн зохион байгуулалтын бүтэц, тогтолцоог бий болгон төгөлдөржүүлж байдаг эрх чөлөөт иргэн, төрийн бус, иргэдийн байгууллага гэсэн хоёр хүчин зүйлийн зохист бөгөөд нийцэт холбооноос ихээхэн хамаарах юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр миний дэвшүүлсэн “төрийн хэрэг иргэдээсээ, иргэний амьдрал төрөөсөө” урианы гол агуулга энэ болой. Өнөөдөр Ардын хувьсгалын 80 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны индэр дээрээс Монголын төр, иргэдийн холбоо улам зузаан бэхжиж, монгол түмний үйлс, хамтын бодол санаа, төрийн сүлд, ариун үнэний хийморь дуудлага нь иргэн бүрийн заяаг түшиж байх болтугай гэсэн ерөөл дэвшүүлье. Баярлалаа. 10 Хүндэтгэлийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн үг 2001.07.09 Эрхэт хүндэт Ерөнхийлөгч өө ! Улсын Их Хурлын эрхэт хүндэт дарга, гишүүд ээ! Засгийн газрийн эрхэт хүндэт гишүүдээ ! Ноёд хадагтай нар аа! Ард иргэд зэ ! Монгол Улсын шинэхэн түүхийн эхлэлийг тунхаглаж, Монголын ард түмний сэргэн мандалт, Монгол орны тусгаар тогтнол, хүн ардын нийгмийн цэвшлийг авчирсан Ардын хувьсгалын 80 жилийн ойн босгон дээр төрийн эрх барих дээд байгууллагын хүндэтгэлийн чуулган чуулж байна. Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулган бол XX зууны Монголын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw