Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 293 Арван тавдугаар жарны шаргачин тахиа жилийн тэр нэгэн учрал ерөөлт зун цагийн ид дунд буюу 1921 оны VII сард Монгол ардын журамт цэрэг Нийслэл хүрээг чөлөөлж, Ардын их хувьсгалын ялалтын уриа цуурайтаж, Монгол Улсын тусгаар тогтнолыг дахин сэргээснээс хойш манай ард түмний түүхэн цаг тоолльш шинэ хуудас эхэлсэн юм. Шинэ цагийн босгон дээр монголчууд нүүдлийн сонгодог мал аж ахуйд шүтэж, бага сага тариа тарьж, гар үйлдвэрлэлийн энгийн дарх эрхлэх төдий амь зуулгаа залгуулж байлаа. Хүн амын их зонхи нь бичиг үсгийн боловсролгүй, ертөнцийн дөрвөн зүг найман зовхист чухам юу болж байгааг тухайлах мэдээлэл дутмаг, эрүүл мэндийн хамгаалалтгүй, хүн амын өсөлт жил ирэх тутам буурсаар XX зууны босгоор алхан орж ирлээ. Америкийн нэрт монголч эрдэмтэн Латтиморын онож хэлснээр тэр үед “Монголчуудыг америкийн индианчуудын хувь заяа хүлээж байлаа”. 1921 онд монголчууд сэхээ авч үндэс язгуураа сахиж, төр ёсоо дээдпэн, улс орноо урагшлан хөгжүүлэх эх үндсийг Ардын хувьсгалаар тавьсан юм. Манай Ардын хувьсгал өнгөрсөн зуунд Монгол Улсын хувь заяаг бүхэлд нь тодорхойлж, манай орон нийгмийн дэвшлийн замаар хөгжиж, иргэншиж, соёлжиж, нийгэмшихийн бүхий л эхлэлийг тавьсан түүхэн том дэвшил авчирсан нь энэ их үйл явц эхэлсэн он жилүүд биднээс алслагдах тутам улам улам тодорсоор байна. 1921 оны Ардын хувьсгалын ач холбогдол нь хамжлагат ёсны дорой буурай мөлхөө амьдрал, хараат орны эрхшээлийн олон зуун жилийн хоцрогдлоос ангижруулж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө бататган бэхжүүлж, нийгмийн их дэвшилд хүргэсэнд оршино. “Үүл дагаж бороо орно, үндэс дагаж ургамал ургана" гэсэн ардын цэцэн үг байдагчлан 80 жилийн тэртээ Ардын хувьсгалаас үндэс суурь нь тавигдаж, шалтгаан үр дагаврын түмэн хэлхээгээр сүлжилдсэн манай нийгмийн амьдрал цаашид өрнөн хөгжсөөр байна. Манай улсын орчин үеийн аль ч салбар байгууллагын үүсэл гарвал ямагт наяас дотогш хугацааны намтар түүхтэй байгаа нь энэхүү их хувьсгалын гарвал зүйн ач холбогдол, үр дүнг хэнээс ч илүү нотолдог бөлгөө. Бидний зам амар хялбар байгаагүй юм. 1921 оны Ардын хувьсгалын үндэсний ардчилсан чиг шугам дардан бус замаар бусдын нөлөөнд будилах, донслох, уул эх гольдролоос хазайх гажих үе байсан боловч дэлхийн Монгол туургатны голомт, эртний түүхт их гүрний буурийг сахин, ардчилсан Монгол Улс Азийн цээжинд туурга тусгаар, түүх гэгээн, ид хав харилгүй оршин тогтнож байгаа нь түүхэн үнэн юм. Өнгөрсөн зуунд Монгол орны дүр төрх үндсээрээ өөрчлөгдөв. Эдийн засаг нь дан ганц мал аж ахуйгаас бүрдэж байсан Монгол Улс хөдөө аж ахуйн болон эрдэс, түүхий эдэд түшиглэсэн ажүйлдвэртэй, тээвэр, холбоо, барилга, газар тариалан бүхий олон салбарт эдийн засагтай одоо цагийн аж төрлийн арга билэг хосолсон орон болов. Үйлдвэрийн томоохон төвүүд сүндэрлэн босч, орчин үеийн хот, суурин олноор байгуулагдав. Боловсрол, эрүүл мэнд, соёл, шинжлэх ухааны талаар үсрэнгүй амжилт оллоо. Монгол хүн бүхэлдэээ эрүүлжиж, хүн ам 3,6 дахин өсөж, хүний дундаж наслалт 2 дахин нэмэгджээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw