Монгол улсын парламент - боть 2

292 МОНГОЛ УЛСЫН ПАРААМЕНТ-П нандигнан хамгаалж, түүний үг, өгүүлбэр бүхэнд гүн хүндэтгэлтэй хандан хэрэгжүүлэн биелүүлэх үүрэгтэй байх нь зүйн хэрэг. Нийгмийн хөгжлийн шаардлагын дагуу Үндсэн хуульдаа зохих нэмэлт, өөрчлөлтийг ч бид орууллаа. Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, тэдгээрийн toi'tboptoh ажиллагааг хангахад чухал ач холбогдолтой болсон гэж үзэж байна. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, төлөвшлөөс манай эх орны хувь заяа үлэмжхэн хамаарна гэдгийг бид гүнээ ухамсарлаж байна. Өдгөө үйл ажиллагаагаа явуулж байгаа энэхүү парламент улс орныхооо эрх ашгийг эрхэмлэн дээдлэх, манай нийгэмд тулгамдсан нарийн төвөгтэй. хурц асууддыг шийдвэрлэх, дэлхийн бусад улс орнуудад хэрэглэж байгаа олон улсын ардчилсан хэм хэмжээг судлан анхаарч, бүтээлчээр хандах, эрх зүйн шинэчлэлтийг улам гүнзгийрүүлэх, дэлхийн олон иргэншлийн сүлжээн дэх Монгол Улсын оролцоо, гадаад харилцааг хөгжүүлэх үйлсэд чухал нэмэр оруулах нь дамжиггүй. Монгол оронд ардчиллыг улам бүр төгөлдөржүүлэх, парламентат ёсыг ард түмнээр байгуулагдсан ард түмний төр гэсэн утгаар нь улам бүр төгөлдөржүүлэх явдал өнөөгийн манай ардчилсан төрийн үндсэн зорилтын нэг хэвээр байх болно. Монголчууд бид түүхийн өмнө, шинэ цаг хугацааны өмнө хүлээсэн түүхэн үүргээ бодит ажил хэрэг болгох ариун бөгөөд амар биш үйлсийг зөвхөн эв, эеийн хүч, эв нэгдлийн гүн ухаанаар л шийдэж чадна гэдгийг онцдон тэмдэглэмээр байна. Улсын Их Хурлын эрхэт гишууд зэ! Эрхэт хатагтай, ноёд оо! Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 80 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганыг нээснийг мэдэгдье. 9 Хүндэтгэлийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үг 2001.07.09 Улсын Их Хурлын дарга, эрхэт гишууд ээ! Ерөнхий сайд, Засгийн газрын гишуудээ! Хатагтай, ноёд оо! Гадаад, дотоодын эрхэт хундэт зочид оо! Манай улсын нийт ард иргэд ээ! XX зууны Монголын түүхэнд тохиосон хамгийн гарамгай үйл явдал Ардын хувьсгалын 80 жилийн ойн баярын мэндийг Монгол Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганы хуралдаанд хүрэлцэн ирсэн Та бүхэнд болон монголын бүх ард түмэнд хүргэж, айл гэр бүрт аз жаргал, сайн сайхан бүхэн хуран заяаж байхын өлзий ерөөлийг өргөн дэвшүүлье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw