МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 291 төр, шашин юугаан мандуулан, заяа төөргөө өөрсдөө шийдвэрлэх түүхэн бололцоо олгож, Монгол орны сэргэн мандалтын цоо шинэ үеийг нээсэн билээ. Түүхийн хүрд эрчээ аван урагшилсаар тэр цагаас хойш он тооллын нэгэн зууны тавны дөрвийг ардаа орхижээ. Ардын хувьсгалын 80 жил бол монгол түмний хувьд ээдрээ нугачаа, олз, гарз, хөгжил, дэвшлээр дүүрэн он жилүүд байлаа. Эдүгээгээс 80 жилийн өмнө Монгол орон их зохиолч Д.Нацагдоржийн хэлснээр хүнийх нь хөгжил “Хуучин хүү” нийгмийн хөгжил, гадаад дотоод харилцаа нь “Хөмөрсөн тогоо”-нд буй мэт бөглүү түгжигдмэл мэт байсныг түүх бэлхнээ гэрчилнэ. Өнөөдөр Ардын хувьсгалын үр дүнд хүн ам маань 2 сая гаруй болон өссөн, хүн ард нь өөрийгөө бүх талаар хөгжүүлэх, эрх чөлөөтэй ажиллаж, амьдрах бүрэн эрхээр хангагдсан, орчин цагийн үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй хөгжсөн, дэлхийн улс орнуудтай эвсэг найртай олон талын харилцаа тогтоосон бүрэн эрхт, туурга тусгаар улс болтлоо хөгжиж, Монгол газар шороондоо нийгмийн амьдралыг цогцлон байгуулсаар байна. Хорьдугаар зуун бол Монголчууд бидний хувьд тусгаар тогтнол, эрх чөлөө, хөгжил цэцэглэлт, өөрчлөлт шинэчлэлтийг буухиалан авч ирсэн он жилүүд байлаа. Монголчууд бид хүн нийгмийн хөгжлийн жам ёсны гольдрол дагуу хөгжиж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлон байгуулах түүхэн алхмыг өнгөрч буй зууны сүүлчийн мөчлөгт тайван замаар хийсэн нь чухамхүү хөгжлийн шинэ бөгөөд түүхэн сонголт байсан юм. Бид өнөөдөр хөгжлийн шинэ түвшинд хүрэхдээ дандаа дардан замаар яваагүй бөгөөд алдаа, онооны дэнсэн дээр гадны хүчний дарамт шахалт, нийгмийн сорилт, туршилтыг ч бас амссан зүдсэн ард түмэн. Түүхэн он цагийн нэгэн хэрчимд төр, засгийн тэргүүн, төрийн сайдаасаа авахуулаад энгийн ард иргэд, сэхээтнүүд, лам хуврагуудаа улс төрийн зохиомол хилс хэрэгт холбогдуулан хохироож, Монголын түүх, соёлын дурсгалт зүйлс, сүм хийдээ устгаж байсан гашуун үнэнийг ч өдгөө түүхэн сургамжийн үүднээс харуусан дурсаж байна. Хэлмэгдүүлэлтийн энэхүү хар сүүдэр нарлаг Монгол орны маань хүн ардыг дахин хэзээ ч бүү дайраг. Үүний төлөө ч монголын төр тууштай тэмцэх, ажиллах болно. 1990 оны анхны чөлөөт ардчилсан сонгуулиар эх үүсвэр нь тавигдсан байнгын ажиллагаатай парламент нь төр, нийгмийн үйл ажиллагааг зохицуулах утга агуулгаар бүрэлдэн төлөвшиж байгаа бөгөөд энэ нь Монгол орон дэлхийн бусад оронтой мөр зэрэгцэн XXI зуунд итгэл төгс орж байгаагийн баталгаа юм. Цаашдаа Улсын Их Хурлын үйл ажиллагааг улам ил тод, нээлттэй, боловсронгуй болгох шаарддага тавигдсаар байна. Монгол Улс 1992 онд шинэ ардчилсан Үндсэн хуулиа батлан гаргаж, түүний үзэл баримтлалыг тууштай мөрдөж ирлээ. Шинэ Үндсэн хуулийг баталснаар дэлхий дахин Монголд ардчилсан өөрчлөлт эргэлт буцалтгүй боллоо гэдгийг баттай ойлгосон юм. Монгол Улсын Үндсэн хууль нь нийгмийн оюуны сэтгэлгээ, ардчиллын хөгжлийн маргашгүй ололт бөгөөд улс төрийн аль ч нам, хүчин төр, засгийн эрхэнд гарлаа ч гэсэн энэ ололтоо
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw