Монгол улсын парламент - боть 2

290 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П АРДЫН ХУВЬСГАЛЫН 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН МОНГОЛ УЛСЫН ИХХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга Л.Энэбишийн хэлсэн үг 2001.07.09 Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Монгол Улсын Ерөнхий сайд аа! Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Засгийн газрын гишуудээ! Хатагтай, ноёд оо! Та бүхний энэ одрийн өглөөний амар амгаланг айлтгаж мэндчилье. Монгол Улсын түүхт ой, үйл явдап зэрэг төрийн хүндэтгэлийн ёслолын үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их ХурлыЪ хүндэтгэлийн чуулганыг зарлан хуралдуулж байхаар Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Та бид өнөөдөр Монгол Ардын Хувьсгалын 80 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн чуулганы хуралдаанд хуран цуглараад байна. Билэгшээн хүндэтгэх эртний уламжлалт соёл бүхий Монгол түмний хувьд Ардын хувьсгалын 80 жилийн ой нь хүн төрөлхтний буурал түүх улиран өнгөрч буй мянганаас шинэ мянганд шилжсэн зааг үеэр тохиож байгаагаараа түүхэн онцлогтой байна. Аливаа түүхт ой, үйл явдлыг төрийн хэмжээнд ёслон тэмдэглэх арга хэмжээ нь улс орон даяар өнгөрснөө дүгнэн цэгнэж, цаашдын хөгжил дэвшлийн чиг шугамаа тодорхойлох өргөн боломжийг олгож байдаг билээ. Монгол төрийн уламжлал 2200 гаруй жилийн түүхтэй бөгөөд манай орны үе үеийнхний мятаршгүй тэмцлийн түүхэнд 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, түүний шууд үргэлжлэл болох 1921 оны ардын хувьсгал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Ардын хэмээх тодотголтойгоор төр, түмнээ дуурьсан алдаршсан эл хувьсгал нь шинж чанараараа үндэсний ардчилсан хувьсгал байсан. Тодруулж хэлбэл, харийн түрэмгийлэгчдийг эх нутгаасаа хөөн зайлуулж, улс орныхоо төрийн тусгаар тогтнолыг дахин сэргээснээрээ үндэсний, хамжлагат ёсны бурангуй байдлыг халан өөрчлөх эхлэлийг тавьж хүний наад захын эрхийг эгэл малчин ардад амтлан мэдрүүлж, нийгмийн олон талт амьдралд идэвхтэй оролцох өргөн боломжийг нээж өгснөөрөө чухам ардчилсан хувьсгал байсан юм. Хувьсгалаар тогтсон төр нь хэлбэрийн хувьд ардын эрхт ёсыг эрхэмлэсэн хэмжээт цаазат хаант төр байсан. Түүний цаашдын хөгжил нь Бүгд Найрамдах Үндсэн хуульт төрийн байгуулалд дэвших чиг хандлага бүхий байсан юм. 1921 оны хувьсгал нь бидний монголчуудад үндэсний язгуур,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw