МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 289 Шинжлэх ухаан гуравхан жилийн өмнө амьд амьтан үр удмаа эр эм хүйсээр дамжин үлдээж ирсэн биологийн хуулийг үгүйсгэж амьд эсээс уг амьтныг дахин хуулбарлаж бий болгох боломжийг нотоллоо. Одоо энэ хүний нийгэмд хүндхэн асуулт тавьсан нэгэн зүйл болж байна. Манай хөгжингүй нийгмийн үр дагавар болох одоо бидний үзэж байгаагаар гаж үзэгдэл, магадгүй ирээдүйд хэвийнд тооцогдож ч болох ижил хүйстэнгүүд гэр бүл болж дундаасаа үр хүүхэд төрүүлж өгөх боломжтой боллоо. Энэ бүлэг давхарга нийгэмд хүсэл бодлоо хуулиар хүлээн зөвшөөрүүлж эхэлж байна. Тэгвэл хүний нийгмийн эд эс гэгдэх гэр бүл, эцэг эхийн тухай ойголт, түүний ёс суртахууны үнэлэмж, хэм хэмжээ үндсээрээ өөрчлөгдөж мэдэхээр байна. Энэ нь ирээдүйд ямар нэгэн буй болох, тэндээс ямар үнэлэмж сэтгэлгээтэй хүмүүс бий болохыг төсөөлөхөд хэцүү ч, XXI зууны суурийг тавигчдын хувьд туйлын болгоомжтой байх зүйлийн нэг мөн. Бас нэгэн зүйл гэвэл дэлхий нийтийн глобальчлалын тухай их яригдаж энэ нь бодит зүйл боллоо. Үүнийг бид хүн төрөлхтний хөгжлийн бодит үйл явц гэдгээр нь хүлээн авч эерэг сөрөг талаас зөв таньж мэдээд цаг алдалгүй энэ үйл явцын идэвхтэй хэсэг болох нь манай хөгжлийн ирээдүйд онцгой ач холбогдолтой хэмээн үзэж байна. Аливаа нам, улс төрийн хүчин, эсвэл хэн нэгэн хүн төрийг хэр удаан удирдав гэдэгт бус, богинохон хугацаанд ч гэсэн юу үлдээв? юу бүтээв? гэдэг нь гол үнэлэмж. Иймд Засгийн эрхийг өнө удаан хугацаанд барьж байхын тулд бус тодорхой зүйлийг бүтээж бий болгох зорилготой байх ёстой. Цагийн өнгөнд нийцүүлж хүмүүсийн хуучнаа санагалзах сэтгэлгээнд автаж ухралт, гажуудалд хүрвэл түүхийн өмнө буруутан болж үлдэх нь гарцаагүй ээ. Иймд аливаа эрх баригчид хийж байгаа ажил, явуулж байгаа бодлогоо түүхэн үйл явцын шалгуураар байнга шалган нягталж, сургамж авч байхыг одоогийн болоод ирээдүйи олон олон эрх баригчдад хандан уриалж байна. Та бид үндэсний нэг л нийтлэг эрх ашигтай. Иймд улс үндэснийхээ тусын тулд гэсэн ухаалаг чиг сэтгэлээр төрийн үйлсэд хандаж байх нь аль ч үед түүхийн гол шалгуур гэдгийг хэлэхийг хүсэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа!8
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw