288 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНЫ] Чухамдаа ардчиллын бус нийгэмд нэг хүнийг тахин шүтэх, нэг намьп үзэл суртлын дарангуйлал тогтоох, бусдыгаа хэлмэгдүүлэх зэрэг хүчтэк гажуудал гарах боломж олгож, үй олон хүнийг гэсгээн зовоож, улс нийгмх ухруулан ихээхэн хохирол амсдагийг түүхээрээ бид мэдэх билээ. Хүи төрөлхтний түүхэнд алдаа их байсны нэгэн адил энэ бол бидний түүхийн алдааны нэгэн хэсэг. Өнгөрөгч мянганы болон зууны сургамж гэвэл дэндүү их. Эдгээрээс зарим зүйлийг нэрлэвэл аливаа үл гүйцэлдэх мөдөөдлөөр улс гүрнийг удирдаж болохгүй, тэр нь түүхийн хувьд хоосон хөөс мэт үлддэгийг социализм, коммунизмын замналаар замнасан улс үндэстэнгүүдийн түүх харуулж байна. Мөн аливаад сөрөг талаа буруутгаж ад шулам мэт үзэх нь их хортой байсан. Хүн төрөлхтний түүхэнд нэг хэсэг нь нөгөөгөө ад шулам болгож байсан нь дэндүү их. Тухайлбал, баян нь ядуугаа, ядуус нь баянаа, ажилчид нь эзнээ, эзэд нь ажилчдаа, улаантан цагаантнаа, Германчууд еврей гэх мэт. Энэ бүхэн хүн төрөлхтөн хэзээ ч сайн зүйл авчирч байгаагүй. Харин ч большевикууд Ленинийг, Германчууд Гитлерийг, Орос орон Сталин мэтийг төрүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгсөн нь түүхийн сургамж аа. Хэлмэгдэгсэд, хэлмэгдүүлэгчидтэй хэтрүүлж хариу барьдаг нь түүхээс мөн харагддаг. Тухайлбал, өнөөдөр Сербүүд хэлмэгдэгсэд. гэвч Косовагийн албаничуудад хандаж байгаа тэдний хандлага мөн л хэтрүүлэг. Арабуудын байнгын дайралтанд Израильчуудын барьж байгаа хариу бол мөн хэтрүүлэг л гэлтэй. Уг нь гарцаагүй тэр нутагт Араб, Израильчууд өөр өөр цаг оронд өөр өөрийн гэсэн шашин соёлоо бий болгож үндэс угсаагаа мандуулж байсан нь түүхийн үнэн. Түүхийн үйл явцыг хэт хялбарчлах нь мөн зууны томоохон сургамж. Тухайлбал, АНУ өнгөрөгч зуунд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж Архийг бүрмөсөн хориглох тухай хууль гаргаж нийгмээ эрүүлжүүлэх гэсэн оролдлого нь мухардалд хүрч шийдвэрээ өөрчилж байлаа. Мөн дайнгүй байхын тулд цэрэгт явахгүй байя хэмээн нийтээр уриалж байгаа позивистуудын хөдөлгөөн мөн л түүхэн үйл явцыг хэт хялбарчлах гэсэн сэтгэлгээ гэлтэй. Хувь хүний итгэл үнэмшил тухайн нийгэмдээ төлөвшиж эргэж нийгэмдээ үйлчилдэг бас нэг сургамж байна. Сталин тухайн үедээ буян номлогч шашны семинарын сурагч байсан. Гитлер сүмийн найрал дуунд дуулдаг байсан ч хоёулаа хүн төрөлхтөнд тэр нийгмийнхээ мөн чанарыг онцгой харуулсан. Иймд манан залуу үеийн итгэл, үнэмшил, манай энэ л нийгэмд төлөвшиж байгааг онцгой анхаарч нийгмийн харилцаа, ялангуяа улс төрийн харилцаа түүний соёлыг төлөвшүүлэхэд нийтээр онцгой анхаарах шаарддагатай болов уу гэж бодож байна. Мөн аливаад хүлээцтэй, тэвчээртэй хандах нь чухал боловч эс үйлдэл нь дутуугүй их хортойг түүх сургасан байдаг. Тухайлбал, Европт фашизм хэмээх националь социализм үүсэж байхад дэлхийн том гүрнүүд тухайн үедээ таслан зогсоох арга хэмжээ авалгүй газар авахуулж эцэстээ дэлхий нийтээр тэмцэж асар их хохирол хүлээж байж энэ аймшгийг дарсан.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw