МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 287 эцэг эхчүүд үр хүүхдээ ухаантай хэн нэгэн хүнийг шүтэж амьдрах биш аливаад өөрийн гэсэн үзлээр бие дааж хандах хандлагад сургахыг эрмэлздэг болсонтой холбоотой. XX зуун шинжлэх ухаан техникийн асар их хөгжлийн он жилүүд байлаа. Хөгжингүй орнуудад XIX зуунд хүний дундаж нас 40 орчим байсан бол энэ зууны төгсгөлд 70 хүрчээ. Буурай хөгжилтэй гэгдэх орнуудын хүн амын дундаж наслалт энэ зууны дунд үед 40 орчим байснаа өдгөө 60 гарлаа. Хэдэн арван аймшигт өвчин тахал, шинжлэх ухаан техникийн хөгжлийн ачаар устаж үгүй болжээ. Энэ зууны эхэнд эхийн эндэгдэл 10 х 1 байсан бол XX зууны төгсгөлд 178 х 1 болсон байна. Энэ зуунд дэлхийн хүн ам 3 дахин өслөө. 60- 70-аад онд цөмийн дайны аюул бодитой байсан бол өнөөдөр хүн төрөлхтөн энэ аюулаас бараг аврагдсан гэж хэлж болно. Хүн төрөлхтөн эх дэлхийгээсээ хальж бусад гариг эрхсийг эзэмших их аянд гарч эхэллээ. XX зуун хүн төрөлхтөнд ямар их өөрчлөлт авчрав аа гэдгийг цөөн үгээр хэлэхэд ийм байна. Бас энэ хугацаанд дэлхийн олон улс орон шинээр үүсэж устаж үгүй болсон Харин бидний Монголчууд улс төрийн тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь эргүүлэн олж авсан зуун байлаа. 1911, 1921 оны үйл явдпууд, 1946 оны бүх нийтийн санал асуулга, 1960 оны НҮБ-ын гишүүн болсон явдал, 1990 оны ардчиллын төлөө хөдөлгөөн энэ бүхнийг түүхийн нэгэн хэлхээнд авч үзэхэд ийм байна. Энэ их дайн самуун, хүчирхийллийн зуунд өөрийн улс гэрээ сэргээж бүрэн тусгар тогтнолоо бий болгосон явдал энэ зууны Монголчууд Та бидний бахархал юм. Энэ бүхэн хямдхялбар олдоогүй гэдгийг мартах ёсгүй юм. Тухайлбал, гадны зэвсэгт халдлагаас эхлээд төр, засгийн тэргүүн нар, тухайлбал, Ерөнхий сайд Гэндэн, Амар болон бусад олон улс төрийн зүтгэлтнүүд харь оронд хүргэгдэн цаазладсан зэрэг хүнд замыг бид туулсан. Мөн хүн төрөлхтний дунд Монгол үндэстэн гэдгийг илэрхийлж байсан уламжлалт бичиг соёл, эрдэм номын сан хөмрөг, оюуны үнэт бүтээл, алтан ургийн сурвалжит язгууртнууд харь бодлогын золиос болсноор бид үүх түүхээ мэдэхгүй чухамхүү ойд төөрсөн сармагчин лугаа адил болсон үе бас байлаа. Үүнийг Монголын үр сад үеийн үед хэзээ ч мартаж болохгүй. Одоо бидний хэтийн зорилго бол Монгол орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлж, цаашид хөгжин цэцэглэх үндэс суурийг зөв тавих явдал гэж бодож байна. Үүний үндсийн үндэс нь бүх талаар нийгмийг ардчилах, ардчилсан тогтолцоог хамгаалан хөгжүүлэх явдал гэсэн нэг үгээр томьёолохыг хүсэж байна. Зөвхөн ардчилсан тогтолцоо улс үндэстэнд өөрийгөө хадгалах, хамгаалах, уян хатан боломжийг илүү өгдөгийг XX зууны түүхийн нэн шинэ хэсгээс харж болно. Бэлэнчлэх сэтгэлгээнд дассан хүмүүст ардчилал их төвөгтэй, хэрүүл уруултай, зовлонтой, заримдаа ухралт юм шиг санагдах боловч зөвхөн ардчилал манай хөгжлийн ирээдүй, хамгийн чухал нь улс үндэстний аюулгүй байддын томоохон баталгаа гэдгийг намаа төлөөлөн энэ хүндэт индэр дээрээс ард түмэндээ хандан итгэлтэй хэлж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw