Монгол улсын парламент - боть 2

286 МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Хүндэпэяийн хуралдаан дээр Монголын Ардчилсан Намын дарга Д.Дорлигжавьш хэлсэн үг 2000.12.29 Эрхзт хүндэт Улсын ИхХурлын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар аа! Улсын ИхХурлын гишүуд, Засгийн газрын гишүүд, хатагтай, ноёд ool Улсын Их Хурлын индэр дээрээс ард түмэнд хандаж үг хэлэх боломж олгосон Улсын Их Хуралд гүн талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна. Шинэ зуун, шинэ мянганыг та бид хоёронтоо угтаж байна. Энэ зууны эхэнд хүн төрөлхтөн мөн л 1990 онд, 1901 онд янз бүрээр тэмдэглэсэн байх юмаа. Хүн төрөлхтний будилж, мунгинахыг алийг тэр гэх вэ? Ямар ч байсан шинэ зуун, шинэ мянганыг тэмдэглэж байгаа энэхүү хүндэтгэлийн хурал Монголчууд Та биднийг өнгөрснөө цэгнэн, ирээдүйдээ оюун бодлоо хандуулах нэгэн боломж олгож байна. Өнгөрөгч мянган жилийн тухайд гэвэл хүн төрөлхтний үүсгэсэн соёл иргэншлүүдийн эх нэгдэл, нийгэм эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн үсрэнгүй хөгжлийн үе байлаа. Энэ мянганд Монголчууд бид дэлхийд байгаагүй жинхэнэ эзэнт гүрнийг байгуулж мөн сарнин бутарч доройтож үзсэн. Монголын эзэнт гүрний ул мөр болон дэлхийн олон шинэ улс үндэстэн гүрнүүд бий болсон бөгөөд энэ мянганд чухам Монголчуудын тэр үеэс илүү хүн төрөлхтний түүхэнд нөлөөлсөн үйл явдал бараг үгүй. Энэ ч утгаар нь дэлхийн олон оронд гардаг нэр хүнд бүхий сэтгүүл манай их эзэн хааныг мянганы хүнээс тодруулсан болов уу гэж бодно. Өнгөрөгч мянган тэр дундаа XX зуун хүн төрөлхтний хөгжил дэвшилд асар их шинэ зүйлийг авчирсан. Гэвч олон хүмүүс энэ зууныг хэт хүчирхийлэл, дайн самууны аз цэтгэр шүглэсэн зуун хэмээн нэрлэх нь ч байдаг. Үнэхээр ч Дэлхийн I дайн, Орос оронд гарсан хэт туйлширсан большевикуудын хувьсгал, иргэний дайн, Дэлхийн II дайн, түүний дараахь хүйтэн дайн, капиталист, социалист системийн халз тулгаралт, цөмийн дайны бодит аюул, Солонгос, Вьетнам, Араб, Израиль, Афганистаны дайн гэх мэт тоолж баршгүй болон дайн тулаануудын хэмжээ далайц нь энэ зууны мөн чанарыг тодорхойлж байна. Энэ их дайн самуун хүн төрөлхтөнд асар их хохирол учруулсан. XIX зууны төгсгөлд дайн хүчирхийлэл бол аливаа хүнийг зорилготой, хүчтэй байхад тусалдаг гэдэг ойлголт түгээмэл, тэр ч бүү хэл зарим эрдэмтэд түүнийг хүний биологийн хэрэгцээ гэж нотолж байсан бол XX зууны төгсгөлд энэ ойлголт бараг үгүй болжээ. Үнэхээр ч сэлэм эргүүлж эрч хүч эр бяраа үзэлццэг хэлбэрийн дайн төгсгөл боллоо. Энэ зууны эхэнд эзэнт гүрэн манайх гэдэг үг асар их сүр хүчийг илтгэж байсан бол өнөөдөр энэ бараг түүхийн үзмэрүүд боллоо. XX зууны төгсгөлд хэвлэлүүд зууны хүнээ тодруулахад бэрхшээлтэй болж байгаа бололтой. Учир нь нэг, хоёрхон хүнээр зууныг төлөөлүүлж ойлгох боломжгүй болж байна. Хүн төрөлхтөн түүхийн тавцанд урьд өмнөх шигээ Ленин, Мусолин, Гитлер, Сталин нарыг дахин гаргахаа больжээ. Энэ нь нийгэм, тэр дундаа

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw