Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П 285 дэмжих тухай алгуурлаж цаг алдах, эсвэл стратегийн чухал ач холбогдолтой бүхий объектуудын хувьчлал, төсвийн цоорхой нөхөх, явцуу сонирхлын үүднээс яаруу сандруу, хөнгөн гоомой хандахын аль аль нь улс орны эрх ашигт үл нийцнэ. Манай орны сүүлийн 10 жилийн түүхэн замналыг эргэн харвал сонгуульд ялсан намууд ээлжлэн төр барих явцад төрийн бодлогын залгамж чанар нилээд хэмжээгээр алдагдаж эдийн засгийн их уналт үргэлжилсээр байна. Үүний учир үндэсний хөгжлийн урт хугацааны чиглэл, хөтөлбөрийг нэг мөр сайтар боловсруулж ард түмнээрээ хэлэлцүүлэн батлах нь зүйтэй гэж манай нам үзэж байгаа юм. Парламентад суудал бүхий үндэсний хэмжээний намын хувьд Эх орон- Монголын Ардчилсан Шинэ Социалист Нам улс үндэстэн, ард түмний нийтлэг эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар өөрийн байр сууриа байнга илэрхийлж ирсэн. Харамсалтай нь үнэн зөв мэдээллийг олон түмэнд шуурхай хүргэж байх үүрэг бүхий мэдээллийн хамгийн хүчирхэг хэрэгсэл болох Үндэсний радио, телевиз эрх баригч хүчний хатуу хяналтын дор зөвхөн түүнд үйлчилж байгаа учраас бидний дуу хоолой тэр бүр олон түмний сонорт хүрч чадахгүй байна. Улс орны эрх ашигт нийцсэн зөв бодлого, үйл ажиллагаанд садаа болохооргүй бодит шүүмжлэл нь цулгуй магтаалаас илүү ажил хэрэгт тус дэмтэй гэсэн зарчмыг манай нам баримталдаг юм. Ийм ч учраас засаг төрийн эрх мэдлийг авмагцаа Үндсэн хуулиндаа нэг нам дангаар гар хүрч, нэмэлт, өөрчлөлт оруулсан, төрийн албан хаагчдыг үзэл бодол, намын харьяаллаар нь ялгаварлан гадуурхах явдлыг улам лавшруулж хавтгайруулсан, зардал хэмнэж, орлого нэмэгдүүлэх нөөц бололцоог эрж хайхын оронд бусдын шахалтаар эрчим хүчний суурь үнэ, татварыг нэмсэн зэрэг сонгуулийн үеийн амлалтаасаа ухарсан эрх баригч хүчний үйл ажиллагаанд бид шүүмжлэлтэй хандаж ирлээ. Ямар ч тохиолдолд түүхийн хүрдийг буцаан эргүүлж эдийн засгийн тэгшитгэл, хүнд суртал, үзэл суртлын башир аргыг ахин хэрэглэж, мартагдсан хуучин хөгжмийг дахин эгшиглүүлэх гэж оролдох хэрэггүй юм. Бид үүнийг тууштай эсэргүүцэхийн хамт шинэ цагийн өнгө төрхийг илтгэсэн эрч хүчтэй ухаалаг прагматик алхмыг хүсэн хүлээж байна. Монгол Улсын үндэсний эрх ашигт намын харьяалал биш харин ажлын чадвар, хамтын хүчин чармайлт чухал гэдгийг цаг хугацаа өөрөө өдрөөс өдөрт ойгуулсаар байна. Гарч буй шинэ он, шинэ зуунд өөдрөг сэтгэлтэй, хийморьтой, эв нэгдэлтэй байхыг Монголын нийт ард түмэндээ хүсье. Төр түвшин, түмэн олон маань амгалан байх болтугай! Баярлалаа!7

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw