284 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П шийдвэр гаргах үйл явцад илүү их оролцуулъя, төр, засгийн шийдвэрт иргэдийн оролцоо их байх тусмаа ардчиллын баталгаа хангаддаг. Шинэ зууны, шинэ мянганы дуудлага нь энэ хэмээн би ойлгож байна. Өөрсдийнхөө цаг үеийг өөрсдөө хариуцаж хойч үеийнхнийхээ өмнө, хүн төрөлхтний өмнө улсынхаа нэрийг улайлгахгүй явах ухаан, тэнхээ та бидэнд байгаа гэдэгт итгэж байна. Эцэст нь чухамдаа асуудал хэнээс гарч байна, хэн дэвшүүлж байна гэдгийг бус, ямар асуудал, ямар шинэ санаа гарч байна гэдгийг анхааран үзэж, хэлэлцэж байхыг эрхэм гишүүддээ уриалж байна. Монгол төрийн мэлмий бат оршиг! Баярлалаа! 6 Хүндэтгэлийн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн, Монголын Ардчилсан Шинэ Социалист намын дарга Б.Эрдэнэбатын хэлсэн үг 2000.12.29 Эрхэм хундэт Ерөнхийлөгч өө! Эрхэм хундэт Улсын Их Хурлын дарга, эрхэм гишууд ээ! Эрхэм хундэт Ерөнхий сайд, Засгийн газрын гишууд ээ! Эрхэм хундэт ард иргэд ээ! Дэлхий нийтээр шинэ зуун, шинэ мянганыг угтан тосож буй түүхэн агшны гэрч болон Та бид өнөөдөр хуран чуулж байна. Сэргэн уналтын аль алиныг өөртөө агуулсан 2000 жил буурал түүх болон үлдэх үед хүн төрөлхтөн өнгөрсөн олон зуунтай тэнцэхүйц хөгжил дэвшлийг авчирсан доргионт XX зуунаа үдэж байна. XX зуунд Монгол Улс дэлхий нийтийн хөгжлийн нийтлэг гольдролд хөл нийлүүлэн орж эдийн засгийн хувийн санаачилга, чөлөөт өрсөлдөөний боломжийг нээн эрх зүйт төрийн тогтолцоог төлөвшүүлж эхэлсэн нь эдүгээ бахархан тэмдэглэвэл зохих чухал ололт юмаа. Бүхэл бүтэн тив дэлхий, улс гүрнүүд улам бүр харилцан хамааралтай болж буй өнөө үед улс орнуудьш хөгжин дэвших чигхандлага, зам мөр ойртон ижилсэж байгаа хэдий ч энэ нь улс орон бүр хөгжлийн загвараа өөрсдөө тодорхойлох боломжийг үгүйсгэхгүй байгаа билээ. Тухайлбал, дэлхийн олон оронд хэвшин тогтсон Ерөнхийлөгчийн засаглал нь манай орны өнөөгийн нөхцөл байдал, түүхэн уламжлалд илүү ойр бөгөөд үр өгөөжтэй хэлбэр болох нь улам тодорхой харагдсаар байна. Эх орон, Монголын Ардчилсан Шинэ Социалист Нам үүсэн байгуулагдсан цагаасаа Монгол оронд төрийн бие даасан боддого явуулах, бүх талын нөхцөлийг бүрдүүлэх, ялангуяа өөрийгөө тэтгэх эдийн засгийг богино хугацаанд улс орондоо бий болгохын төлөө санаа тавьсаар ирлээ. Бид энэ талаар ухаалаг жинтэй бодлого явуулдаг, улс төрийн бүх хүчинтэй хамтран ажиллахад бэлэн байна. Өнөөдөр үндэсний үйлдвэрлэлийг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw