МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 283 эзэд болж байна. Ирж яваа цаг хэмээн ирээдүйг тодорхойлохдоо би амьтан бүхэн цэцэглэн дэгждэг, урин хаврыг агуулсан үгийг хэрэглэлээ. Бидний ирээдүй, ирж яваа цаг энэ бол эв нэгдлийн цаг, ирэх зуун бол эв нэгдлийн зуун. Дэлхий жижгэрч, бас томорч байна. Монгол Улс энэхүү хөдөлгөөнд нэгэнт хамрагджээ. Тийм учраас эв эеэ хадгалан хичээж, энэ ойлголтын утга бүхнийг хөгжөөх шаардлага та бидний өмнө тулгарч байна. Ингэх учрыг хангирсан одож байгаа хуучин зуун, хуучин мянган бидэнд ойлгуулсан. Сайн сайхан ололт амжилтын зэрэгцээ хатуу сургамж, санамжийг өнгөрч байгаа үе бидэнд үлдээлээ. Үүн дотроос харуусал гомдол, хагаралдаан сөргөлдөөний уршиг бухимдлыг хуучин бүхэнтэйгээ хамт орхиё. Бид Монгол орныхоо өргөн уудам нутаг, арвин баялгаар бахархаж, их Чингис хааны үр удам гэдгээрээ омгорхож ирлээ. Гэвч энэ бүхэн маань нийт олноороо ядуу байхаас, үндэстэн даяараа буурай хоцрохоос хамгаалж чадахгүй нь. Тэгэхээр бид өөр өөрсдөө яав ч ядуу үлдэхгүй, буурай гэгдэн хоцрохгүй шүү гэдгээ бат итгүүлэн зүтгэх, нэгдэн нийлэх амин шаардлага тулгараад байна. Ажил хөдөлмөрийнхөө амт шимтийг мэдэрч, үр өгөөжийг нь хүртэж, үнэнч шударга хөдөлмөрөөрөө өөрийгөө төдийгүй бусдыг аваад явчих бололцоотойг ойлгон мэдэрсэн эрч хүчтэй залуус олон байна. Тэдэндээ бололцоог нэмэгдүүлж чадвал ядарч буурайссан хөгшдөө, өлсөж тэнэсэн багачууддаа тэд тусалж чадна. Хөрөнгө чинээтэй иргэдтэй байж л аливаа улс орон хүчирхэг болдог. Дээр нь дүрэм журам гэдэг хэн бүхэнд хэзээ ч, хаана ч чухал. Ер нь авилгал, хээл хахуулийн сүлжээнд соёл иргэншилтэй зах зээлийг бүтээнэ гэдэг бүтэшгүй нь батлагдсан. Хуулийн хүрээнд амьдрах бололцоог хүчтэй, ёс суртахуунтай өөрөө үлгэр жишээ үзүүлж чадах төр л бий болгодог. Ийм төр аж ахуй эрхлэх, хувийн хийгээд нийгмийн эрх чөлөөг хангадаг. Тийм ч учраас эдийн засгийн бодлогын гол түлхүүр нь үнэнч шударга хөдөлмөрлөж, хуулиар зөв тогтоож өгсөн татвараа ёсоор нь хандивлаж байх нь хуурч мэхлэх, хулгай хуудууг санаархах, хэн нэгнийг ашигласнаас илүү гэдгийг бодитойгоор ойлгуулах явдал юм. Товчхондоо, манай эдийн засгийн бодлогын гол түлхүүр шийдэл нь шударгаар хөдөлмөрлөх нь хулгайлж амьдрахаас ашигтай байхад л чиглэх ёстой. Монгол орон өнөөдөр хэн нэгний бараг мэддэггүй, хаалттай улс биш болсон. Сүүлийн 10-аад жилд Монголчуудын үзэл бодол, сэтгэл санаанд асар их өөрчлөлт гарч бид хэдийгээр баяжиж чадаагүй ч өөрийн бодолтой хэнээс ч үл хамаарах бодлоготой боллоо. Монгол Улс өнөөдөр хэдэн зууны тэртээх шиг их гүрэн биш ч хэн ч бидэнд өөрийнхөө бодлогыг тулгаж хэн ч биднийг шахаж хавчиж чадахгүй. Нэг үгээр хэлэхэд, ирж байгаа цаг бүхэн биднийг өөрсдийнхөө төлөө ажиллаж, амьдрах бололцоог олгож байна хэмээн үзэж байна. Бид асуудал гэдэг зүйлээс шийдвэр гэдгийг гаргахын төлөө энд сууж байгаа хүмүүс. Шийдвэр бүхэн гагцхүү зөв байхын төлөө хариуцлага үүрч байгаа Монгол Улсын иргэд. Энэ хариуцдагыг бидэнд үүрүүлэх гэж ард түмэн цохлон томилсон. Тийм учраас ард түмний элч байх тусмаа тэднийгээ энэхүү
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw