Монгол улсын парламент - боть 2

282 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Монгол ахан дуус ээ! Шинэ мянган, шинэ зууны зорилтоо тодорхойлон урагш шийдвэртэй алхам хийхэд бидэнд их нөөц бололцоо, боломж байна. Ирэх мянган, угтах зууныг нэгд нэгэнгүй харахад хэцүү ч гэсэн ойрын 20 гаруй жилийг төсөөлсөн ардчилсан төрийн тогтолцоог боловсронгуй болгох, зах зээлийн эдийн засгийн харилцааг төлөвшүүлэх, Монгол орны өрсөлдөх чадварыг дээшлүүлж хөгжүүлэх зорилт бүхий үндэсний хөгжлийн үзэл баримтлал бидэнд бий. Шинэ зууны гарааны алхмуудыг зөв зүйтэй хийхэд чиглэгдсэн МАХН- ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, түүнд тулгууралсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бас бидэнд бий. Хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд нарийвчлан боловсруулсан ажлын төлөвлөгөө ч бий. Зорилтоо хэрэгжүүлэхэд тус дөхөм болох ардчилсан төрийн механизм улам боловсронгуй болж байна. Хамгийн гол нь өнөөгийн төр, засгийг ард түмэн дэмжиж байна. Шинэ зуун, шинэ мянганы эхэнд эх орныхоо цаашдын үсрэнгүй хөгжлийн үндэс суурийг тавихын төлөө ихийг санаж сэдэж, ихийг бүтээж хийхийг биднээс шаардаж буй ард түмний итгэл, сонгогч олны сонголт бидэн дээр байна. Олон түмэн ардынхаа итгэл сэтгэлийг өндөрт өргөн, хариуцлагаа хатуу ухамсарлаж нөөц бололцоо, чадавхаа бүрэн даачилж хүн ардынхаа заяа төөргийг гомдоолгүй Монгол орныхоо хувь тохиолыг бадрааж явахын төлөө манай нам, манай Засгийн газар итгэл дүүрэн шинэ мянган, шинэ зуунд ард түмэнтэйгээ хамт хөл талбин орж байна. Монголын ард түмний цог золбоо, хийморь лундаа нь өнө мөнх бадарч шинэ мянган, шинэ зуун Монгол орны хувьд цэцэглэлт хөгжилт, мандан бадралын зуун, мянган байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сайн бүхэн дэлгэрэх болтугай!5 Хүндэтгэлийн хуралдаан дээр Улсын Их Хурлын гишүүн, Иргэний Зориг намын дарга С.Оюуны хэлсэн үг 2000.12.29 Эрхэт хундэт Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын эрхэт хундэт дарга аа! Хундэт Ерөнхий сайд аа! Улсын Их Хурлын эрхэт гишууд, хатагтай, ноёд оо! Шинэ мянган, шинэ зууны эхэнд Монгол төрийн жолоог атгалцаж байгаа бидэнд Улсын Их Хурлын нээлтийн биш, хаалтын ч биш, шинэ мянганы хүндэтгэлийн чуулганд бид оролцож байна. Энэ бол өнгөрсөн, өнөөдөр, ирээдүйгээ нэгэн хором ч атугай эргэцүүлэх боломж олголоо хэмээн ойлгогдож байна. Монгол төрийн мянга, мянган жилийн түүх ийнхүү үргэжилсээр, та бид энэ түүхийг бичилцэж байгаагаараа ирж яваа цагийн

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw