Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 281 Шинэ зуунд глобальчлалын үйл явц улам эрчимтэй өргөжин тэлж түүнд дэлхийн жижиг улс орнууд хүссэн хүсээгүй татагдан орж байна. Энэхүү үйл явцыг ухаалгаар ашиглавал манай орон шиг буурай хөгжилтэй оронд шинэ боломж нээгдэх юмаа. Глобальчлалын үйл явцын зарим эхний үр дүнгээс харахад олон улсын худалдаа, хөрөнгө капиталын урсгал чөлөөтэй болж, хөгжиж буй орнууд өндөр хөгжилтэй орнуудаас орчин үеийн техник, технологи, мэргэжлийн болон менежментийн ур чадварыг шилжүүлэн авах замаар хөгжлийн хурдцаа түргэсэх таатай орчин, боломжийг олж авч байна. Үүний ачаар хөгжингүй эрны өрсөлдөх чадвар дээшилж, эдийн засгийн хөгжил хурдасч хүмүүсийнх нь аж амьдрал дээшилж байна. Гэхдээ дэлхий дахиныг хамарсан энэ үйл явцдаа хөл нийлүүлэн явж, түүний давуу талуудыг овжин ашиглах нөхцөлийг бүрдүүлэхгүй юм бол буурай хөгжилтэй улс орон улам бүр хоцрогдох аюул тулгарч байгааг бас анхаарах ёстой. Глобальчлагдаж байгаа дэлхий дахины улс үндэстэн болон ард иргэдийн хоорондын хэлхээ холбоог хөгжүүлэхэд орчин үеийн мэдээллийн хэрэгсэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Ирэх зууныг интернетийн сүлжээгүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. Хүн төрөлхтөн мэдээллийн технологийг үйлдвэрлэл, үйлчилгээ, арилжаа худалдаа, судалгаа шинжилгээнд өргөн ашиглах нь тодорхой. Түүний хамт хурдан ажиллагаатай, хэрэглэгчдэд ашиглахад хялбар дөт, ашиглагдах хүрээ нь өргөн мэдээллийн хэрэгслүүд шинээр гарч хэрэглээнд өргөн нэвтрэх нь дамжиггүй. Тийм учраас Монгол орны хөгжлийн ирээдүй заавал мэдээллийн технологийг хөгжүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх асуудалтай холбогдож байна. Манай Засгийн газар ч мэдээллийн технологийг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарал тавьж үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тодорхой зорилтыг дэвшүүлсэн юм. МАХН-ын засгийн эрх барих хугацаандаа баримтлах нэг үндсэн чиглэл бол “Сайн засаглал”-ыг бүрэлдүүлэн тогтоож жигдлүүлэх явдал юм. Улс орон сайн засагтай байсны ачаар эдийн засаг нь хөгжилтэй, нийгмийн асуудлууд нь цэгцрэн шийдэгдсэн, нийгмийн их ялгаралгүй, хүн ард нь гачигдах, дутагдах болон айж эмээх аюулаас ангид эрх чөлөөтэй байх болно. Чухамхүү энэ зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс манай Засгийн газар хүний аюулгүй байдлыг хангах “Сайн засаглал” хөтөлбөрийг баталж одоо хэрэгжүүлэх гэж байна. “Сайн засаглал” гэдгээр бид төр, засгийн бүх шатны байгууллагуудын ил тод байдлыг хангах, хариуцлагыг дээшлүүлэх, бодлого шийдвэр, боловсруулалтаа өргөн олон нийт, төрийн бус болон бизнесийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, иргэний нийгмийн төлөөлөгчдийг аль болох өргөнөөр оролцуулах, тэдний санаа бодлыг сайтар харгалзах замаар бодлогын үндэслэгээг сайжруулах, хэрэгжүүлэхэд оролцох бодит оролцоог нэмэгдүүлэхийг ойлгож байгаа юм. “Сайн засаглал” хөтөлбөрөө хүний аюулгүй байдлыг хангах гэж овоглосны учир нь эцсийн эцэст төр, засгийн бүхий л үйл ажиллагааг ард түмнээ гачигдах болон айх аюулаас ангижруулахад чиглүүлж байгаатай холбоотой юм.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw