280 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Монгол Улс нүүдлийн мал аж ахуйгаас аж үйлдвэр, газар тариалан, барилга, тээвэр, холбоо зэрэг орчин үеийн үйлдвэржсэн салбаруудыг түргэн хурдацтай хөгжүүлж тэр хэмжээгээрээ хүн ардынхаа аж амьдралыг тасралтгүй дээшлүүлж чадсан билээ. Монгол оронд эрүүлийг хамгаалах, ардын болровсрол, соёл, шинжлэх ухааныг эрчимтэй хөгжүүллээ. Энэ бол хувьсгалт чанартай үлэмжийн том өөрчлөлт байсан бөгөөд манай ард түмэн түүхэндээ анх удаа үнэ төлбөргүй сурч боловсорч, үнэ төлбөргүй эмчлүүлж сувилуулдаг болсон. Бичиг үсэг үл мэдэх бүдүүлэг хоцрогдлыг Монгол Улс бүх нийтээр даван туулж ЮНЕСКО-гийн алтан медаль хүртсэн тоотой хэдэн орны нэг болсон юмаа. 2000 онд Монгол Улсын хүн ам 2 сая 400 мянган болж, 1921 оныхоос бараг 4 дахин нэмэгдлээ. Тийм болохоор Монголчууд бид өнгөрч байгаа XX зуунаа Монгол Улсын сэргэн мандлын он жилүүд байсан гэж ам бардам нэрлэх эрхтэй. Туулсан замаа эргэн харахад оносны зэрэгцээ алдсан нь ч цөөнгүй бий. Алдаа дутагдлаа олж харж чадаж байгаа учраас бид ирээдүй рүүгээ итгэлтэй. урагшлан хөгжиж чадна гэсэн өөдрөг бадрангуй сэтгэлтэй байна. Өнгөрч байгаа мянган, өнгөрч байгаа зууны түүхэн сургамжийн нэг бол Монголчууд бид эвлэлдэн нэгдэж, эвт шаазгай мэт нягт явахдаа ихийг бүтээж бүр ертөнцийг хүртэл доргиож чадаж байжээ. Харин эв түнжин хагарч эвдрэлцэн дайсагналцах бүртээ бусдын олз болж бузрын урхинд урхилагдаж явжээ гэсэн гашуун сургамж юм аа. Шинэ мянган, шинэ зууны торгон зааг дээрээс өнгөрснөө бясалган сургамжлахын чацуу, туулахааругтан айсуй зуун өгсөх мянганаа өөдрөгөөр төсөөлөх нь эрдэмт хүмүуний биеийг олж төрсөн иргэн бүрийн ариун үүрэг билээ. Шинэ мянган, шинэ зууны зааг дээр улс нийгмийг удирдах торгон жолоог ард түмнээсээ гардан авсан МАХН-д энэ бүр ч илүү хамаатай. Өнөөгийн Монгол орны дүр төрхийг илтгэж буй дээр дурдсан цөөн хэдэн жишээ баримт бол энэ зууны эхэн үеийн Монгол орны мөхлийн ирмэгт тулсан өрөвдөм арчаагүй байдалтай харьцуулж үзвэл яах аргагүй бахдам ололт амжилт билээ. Гэвч бид асуудалд өнгөрөгч зууны эхлэл, төгсгөлийн ялгааг тодруулах үүднээс бус ирээдүй, хойчийн уриа дуудлага, шинэ зуун, шинэ мянганы эрэлт шаардлгын үүднээс хандах ёстой. Шинэ зуун, шинэ мянганы гарааны шаардлага ч хатуу байна. Товчхон хэлэхэд, дэлхийн хөгжилтэй орнуудаас зарим гол үзүүлэлтүүдээрээ хоцорсоор явна. Дэлхий дахины хөгжлийн хандлагаас үзэхэд шинээр гарч буй зуун улс үндэстнүүдийн, түүний дотор Монголчуудын өмнө шинэ шинэ сорилтуудыг дэвшүүлэн тавьж байна. Хөгжлийн өндөр түвшинд хүрсэн улс орны туршлагыг судлахад тэдгээр оронд аливаа сорилтыг саад бэрхшээл гэхээсээ илүү боломж бололцоо хэмээн хүлээж авдаг байна. Ардчилсан нийгмийн харилцаа төлөвшиж өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа Монголын иргэд бид ч гэсэн шинэ зууны сорилтуудыг хөгжил дэвшил авчрах боломж хэмээн хүлээн авч тэдгээрийг дээд зэргээр ашиглах шаардлагатай байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw