Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 279 өртөө, тухайн үеийн дэд бүтцийн бодит дүр зураг болж байлаа. Орчин үеийн шинжлэх ухаанаас нийгэм бүхэлдээ хол хөндий байжээ. Шинжлэх ухаанд тулгуурласан боловсон эмнэлэг байсангүй. Хүн амын ихэнх нь нийгмийн халдварт өвчинд нэрвэгдэж Монгол үндэстний нөхөн үржихүй үнэн хэрэгтээ зогссон байлаа. Гэвч тэнгэрлэг өвгөд, дээдсийн үр садын заяа төөрөг нь түшсэн юм. XX зуунд сөгдсөн өвдгөө тэнийлгэж, сөхөрсөн итгэлээ бадраах боломж ямартаа ч Монголчуудад олдож, Монголчууд бид хувьтайгаа мэдэрч ухаарсан. Тэр боломжийг гүйцэлдүүлэх нэн хариуцлагатай үүрэг манай намд оногдсон юм. 1921 онд байгуулагдсан, 1911 оны Эрх чөлөөний хөдөлгөөнөөс уламжлагдан ирсэн түүхэн хариуцлагыг нуруундаа үүрсэн Монголын Ардын Нам, түүний залгамж МАХН-ын хувьд юуны өмнө Монгол Улсын тусгаар тогтнолыг байлдан олж, улмаар улс үндэстнээ аврах нь бүхнээс эрхэм чухал байлаа. Монгол Улсын ууган улс төрийн хүчин энэ зорилтоо их гүрнүүдийн геополитикийн ээдрээтэй сүлжээн дунд тэдний хоорондын байнга өөрчлөгдөж байсан хүчний харьцаа болон түүхийн эгзэгийг тааруулан нэр төртэй биелүүлээд улмаар өвөг дээдсийнхээ зуун зуунаас, мянганаас мянганд дамжиж нутаглаж ирсэн төрөлх газар шороон дээр амьдралаа өөрөө мэдэн цогцлуулан бүтээхийн төлөө Монголын ард түмний явуулсан олон зуун жилийн шаргуу түншлэлийг зорилго чиглэлтэй, зохион байгуулалттай болгож чадсан юм. XX зуунд Монгол чуудын олсон түүхэн ололт амжилтын нэг үндсэн хүчин зүйл нь чухамхүү үүнтэй холбоотой. XX зуун Монгол Улс, Монголчуудын хувьд түүхэн эргэлтийн зуун болж түүхэнд орж байна. Энэ зуунд бидний ахмад үеийнхэн юу хийж бүтээсэн бэ? бусдын колони, бусдаас хараат байсан Монгол туурга тусгаар улс болон хөгжиж Дэлхийн хамтын нийгэмлэгт өөрийн байр суурийг баттай эзэлснээр XX зуун Монголчуудын хувьд тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөний зуун болж үлдэж байна. Өнгөрсөн мянган улирагч зууны эхэнд Монголоос хүчтэй байсан нэг биш улс гүрэн түүхэнд ул мөргүй болон унтарч алга болсон нь бий. Тэгвэл Монгол Улс өнөөдөр НҮБ зэрэг олон улсьш нэр хүндтэй, олон байгууллагын эрх тэгш гишүүн, дэлхийн 150 гаруй улстай дипломат харилцаатай, XX зуууны дэлхийн нийтийн халуун ам бүлийн нэг салшгүй бүрэлдэхүүн хэсэг болжээ. Хязгааргүй ноёрхсон хамжлагын харилцааг халж, хүн амын яс үндэс, хэл соёл, арьс өнгө, шашин шүтлэг ялгаварлахгүйгээр улс нийгмийн үйл хэрэгт адил тэгш оролцуулах нөхцөл бололцоог бүрэн хангаж Монголд хүний эрх, эрх чөлөөтэй баталгаатай болгох үйл явц чухамхүү XX зуунд өрнөж бодитой зүйл боллоо. Монголын нийгмийн бүтцэд үндсэн өөрчлөлт гарч ажилчид, хоршоолсон ард, хөдөлмөрч сэхээтэн үүсч, хамтын аж ахуйн давуу талыг ухаарч ойлгосон сэтгэлгээ бүрэлдэн төлөвшсөн билээ. Хэдэн мянган жилээр нүүдлийн тархай бутархай мал аж ахуй эрхэлж ирсэн эсгий тургатны сэтгэл зүй, оюун санаанд гарсан энэхүү асар том дэвшил нь XX зууны эцэст зах зээлийн эдийн засгийн шинэ тутам үр хөврөлөөр баяжин хөгжиж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw