278 МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-11 тунгаах, туулах замаа угтан төсөөлж сайтар шинжих нэгэн эх завшаан тохиож байна. Туулсан мянганаа эргэн харваас өвөг дээдэс маань ямар их эрэмгий зоригтой байгаа вэ? Яасан их арвин баялаг түүх бүтээгээ вэ? Ямар их сургамж үлдээгээ вэ? Мандах, буурах хорвоогийн жам ёсны тэнхлэг дээр Монголчууд биднийг ямар хувь заяа түшээ вэ? гэсэн сэтгэгдэл өөрийн эрхгүй төрж байна. XX зууны эцэс энэ мянганы эхэнд “хөнжилдөө унтах завгүй, хөнөөлдөн тэмцэлдэж байсан” ой, тал хээр, говийн нүүдэлчин монгол туургатнууд 1206 онд эзэн Чингисийнхээ есөн хөлт цагаан туган дор нэгдэн нягтарч төр улсаа төвхнүүлэн хөрс дэлхийдээ хүчирхэгжин мандахын эх гараагаа эхэлсэн билээ. Хөл хүрэх газраа очиж арилжаа наймаа чөлөөтэй хийж байх гэсэн Монголчуудын олон үеийн эрмэлзэл, тэмүүллийн дуудлагаар эзэн Чингис өрнө, дорно руу их аян хийж толгойтныг бөхийлгөн, тойгтныг сөгдүүлэн дэлхийн царааны их гүрэн байгуулсан нь даруй 150 гаруй жил оршин тогтнож хүн төрөлхтний түүхэнд гүнзгий ул мөрөө үлдээжээ. Бидний үдэж буй хоёр дахь мянганд Монголчууд ингэж Евро-азийн өргөн уудам нутаг дэвсгэрт туг барьж дэлхийн олон улс ундэстний ирээдуйн хувь заяаг тодорхойлж явсан юмаа. Энэ үеийн Монголчуудыг зарим түүхч сөрөг талаас нь харж үнэлэлт, дүгнэлт өгч, уран бүтээлчид сүүдэртэй талаас нь дүрслэн узүүлсэн байдаг Тэр бүхнийг үл өгүүлэн өгүүлэхэд ямар ч байсан чухамхүү XIII зууны Монголчуудын хийсэн их тэмцэл, дундад зууны үеийн түгжигдмэл орон зайг зад татаж, бүгчим агаар салхи савир оруулж өрнө, дорнын улс түмнүүдийн соёл харилцан нэвтрэлцэх их үүд хаалгыг нээж өгсөн нь түүхийн үнэн юм. Гэвч хоёр дахь мянганд Монголчуудын хувь заяа үргэлж өөдрөг байж өвөг дээдэс маань ямагт түүхийн хойморт заларч байсангүй. Өвөр зуураа эв эе эвдэрч, төрийн нэгдмэл бодлогоо алдсанаар Монголчуудын хүч чадал бууран доройтсоор эцэстээ харийн дарангуйлалд орж 200 гаруй жил нухлагдан дарлагдав. Дэлхийг донсолгож түүхэнд баларшгүй ул мөрөө үлдэж чадсан Монголчууд энэ мянганы сүүлч, эдүгээ зууны эхэнд түүхийн нугачаанд чимээ нь алдарч бараа нь тасарсан байлаа. Монголчуудын ингэж түүхийн тоосонд дарагдаж ертөнцийн соёл, боловсролоос гээгдэн хоцорсон үеийн түүхийн гашуун үнэнийг манай шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг их зохиолч Дашдоржийн Нацагдорж “Хуучин хүү” нийтлэлдээ бодитойгоор дүрслэн бичиж үлдээсэн байдаг билээ. Энэ зууны эхээр Монголоор дайран өнгөрсөн өрнөдийн судлаачид “Монгол орон бидний нүдний өмнө мөхөж байна. Монголчуудын урьдын дайчин байдал бүрмөсөн алдарч амьдралынхаа төлөө идэвхтэй тэмцэл явуулах хүсэл эрмэлзлэл нь мохжээ. Хүн төрөлхтний хойч үе Монгол гэж ямар улс байсныг зөвхөн түүхийн шарласан хуудаснаас олж мэдэх болно” гэж тэмдэглэн үлдээсэн нь байдал ямар эгзэгтэй хүнд байсныг гэрчилнэ. XX зууны эхэнд Ар Монгол нь феодалын хамжлагат ёс ноёрхсон, Манж Чин улсын хоцрогдсон бөглүү газар нутаг байлаа. Үндэсний аж үйлдвэр гэж байсангүй. тэр үеийн монголын гар үйлдвэрлэл нь мал аж ахуйгаасаа ч тусгаарлан бие дааж чадаагүй байлаа. Цахилгаан эрчим хүч, холбоо, авто болон төмөр замын тухай тодорхой төсөөлөл ч байсангүй. Тэмээн жин, морин
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw