МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ П 277 хангах зөв суртал бодлого, ард түмний үндэсний ухамсар, эв нэгдэл, гадаад харилцааны ончтой үзэл баримтлал бидэнд туслах ёстой. Үндэсний аюулгүй байдлыг хангах хэрэгцээ, том жижиг аль ч улс оронд ямагт тулгаран тавигддаг нь жам юм. Энэ жам шинэ зуунд улс үндэстэн бүрээс салахгүй. Тийм ч учраас бид ирэх зуунд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг, экологийн болон бусад салбарт үндэсний аюулгүй байдлын үүднээс нь хандаж ухаан бодлоо зарах ёстой. Монгол Улсын хувьд тулгарах асуудлыг зовлон бэрхшээлд хэт оролгүй шийдэх үндсэн гол арга зам нь эцсийн дүндээ хүнээ хөгжүүлэн бэлтгэхэд оршино. Эрдэс баялгийн ч, хүний ч нөөц шавхагдах ёсон бий. Эрдэс баялгийг шинэ өөр зүйлээр орлуулж болдог юмаа гэхэдхүний мэдлэг чадвар, боловсрол туршлагыг орлуулж чадахгүй билээ. Иймд өвөг дээдсийнхээ түүхийгсайн мэддэг, эх оронч, шударга, ардчилсан сэтгэлгээтэй, өндөр боловсрол соёлтой, хуулийг дээдэлдэг, дэлхий дахинд өрнөж байгаа үйл явдлын ороолцолдоонд барьц алдахгүй байх чадвартай, улс орон, ард түмнээ гэсэн сэтгэл санаатай залуу үеийг өсгөн бойжуулахад гол анхаарлаа төвлөрүүлэх нь бидний хариуцпагатай үүрэг болж байна. Сайн үйлийг хүний төлөө хийж бас хүн бүр өөрөө хичээн чармайж эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа гүнээ ухааран ажиллаж чадвал нийгмийн маань эдийн засаг, соёл цэцэглэн хөгжиж ахуй амьдрал сайжирч төр улсын нуруу түвшин, угсаа үндэсний маань нэр төр бүрэн бүтэн байх бүх нөхцөл бүрдэнэ. Энэ бүхэнд үндэсний эв нэгдэл бүхнээс чухал гэдгийг дахин хэлье. Эвлэвэл бүтдэг гэдэг эртний үг бий. Үүнийгээ бүгдээрээ санацгаая. Шинэ зуундаа энэ бүхнийг бодож сэтгэж, зорилго болгон ажиллацгаая. XXI зуунд улс орон маань бат тогтвортой, ард түмэн маань аз жаргалтай, хүн бүр цог хийморьтой аж төрж, Монгол үндэстэн цэцэглэн мандах болтугай. Баярлалаа. 4 Хүндэтгэлийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн, МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн үг 2000.12.29 Эрхэт хундэт Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын дарга аа! Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Ноёд, хатагтай нараа! Монгол ахан дуус ээ! Монголчууд бид эдүгээ эх дэлхийн 6 тэрбум хүн ардын хамт хоёр мянган, хоёр зууны торгон заагт тулж ирээд байна. Цаг хугацааны энэхүү өвөрмөц содон мөчлөг дээр Монголчууд бидэнд туулсан замаа мянганы хавтгай дээр улируулан харж алдаа оноогоо дэнслэн, авах гээхээ эргэцүүлэн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw