276 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Илгээлтийн үзэл санааг хэрэгжүүлэхэд манай ард түмэн, Улсын Их Хурал, Засгийн газар ихээхэн анхаарч ажил хэрэг болгож хүсэн хүлээсэн үр дүнд хүргэнэ гэдэгт найдаж байна. Монголчууд бидний эдүгээ амьдран оршиж байгаа энэ ариун дагшин газар нутагт манай өвөг дээдэс, дэлхийн амьдралд нөлөөлсөн түүхэн том үйл хэрэг бүтээж, тухайн цагийнхаа хүн амын тоотой харьцуулшгүй их хувь нэмрийг ертөнцийн түүхнээ оруулсан билээ. Өнөөгийн та бид Монголоос өөр хаана ч байхгүй, дахин давташгүй, бие даасан иргэншлийг тэднээсээ хүлээн авсан юм. Монголчууд бид мандан бадрахыг ч үзсэн боловч бууран доройтохын зовлонг бас амссан. Харин XX зуунд л улс орон, ард түмэн маань харийнхны учруулсан зовлон гачаал, дарлал, доромжлолоос салсан юм. 1911 онд Үндэсний эрх чөлөөний төлөө хөдөлгөөн ялж, 1921 онд Ардын хувьсгал гарснаас эхлэн Монголчууд бид XX зууны туршид дэвшил хөгжлийн замаар замнаж ирлээ. Энэ зуунд бид бас түүхийн олон гашуун сорилтуудыг давлаа. Халх голын болон Дэлхийн II дайны хүнд бэрхийг тууллаа. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн хар шуурганы хор уршгийг ч амслаа. Дэлхий дахинаа үүссэн хүйтэн дайны царцаах нөлөөнд ч өөрийн эрхгүй автаж байлаа. Энэ бүхэн манай нийгмийн дэвшилд ихээхэн саад болсон нь тодорхой боловч Монголчууд бид туурга тусгаар улсаа мандуулж, хадгалан хамгаалж, түүхэн ахар богино хугацаанд дэлхийн боловсорсон олон улс орнуудтай алхаа нийлүүлж чадсан юм аа. Манай ахмад үеийнхний нөр их хөдөлмөр, цус хөлсөөр ийм амжилтанд хүрсэн. Үүнийг бид хэрхэвч мартаж болохгүй билээ. Түүхэнд тасалдал гардаггүй бөгөөд түүний эгшин бүрт үе үеийн хүмүүсийн амьдрал зөрчил, нийлэмж, баяр баясгалан, зовлон гуниг сүлэлдэн байдаг юмаа. Нийгмийнхээ төлөо шударга хөдөлмөрлөгч хувь чанараа чөлөөтэй хөгжүүлж, элбэг хангалуун амьдрах гэж хүсэн тэмүүлэгч аль аль нь түүхийн хүндэтгэлийг хүлээх ёстой. Гол нь үе үеийнхнийхээ ийм залгамж холбоог ухаарч, уламжлал шинэчлэлийг зохистой хослуулах нь чухал юмаа. Шинэ мянганы гарааг бүтэлтэй, амжилттай эхлэх нь та бидний түүхэн үүрэг юм. Төр ч, ард түмэн ч энэ хувьд тал талаасаа хичээн чармайх ёстой. Ардчилсан тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шинэ тутам ороод байгаа улс орондоо төрөө тогтвортой байлган бэхжүүлэх, хуулийг дээдлэх, чингэхдээ ард түмнийхээ хүсэл зоригийг хуулиндаа байнга тусган урагшлах нь бидний ирээдүйн амжилтын баталгаа болж чадна. Монголын хөрсөнд соёолон нахиалж байгаа шинэ ардчиллыг чухамхүү ингэж баймааж нь бэхжүүлж батжуулж болно. Шинэ зуунд биднийг шалгах нэг гол сорилт бол дэлхий дахины амьдралд үүсэн гарч байгаа даяарчлах хандлага юмаа. Энэ хандлага хүн төрөлхтөнд сайн үйлс авчрахын хамт бас саар зүйл, зөрчил бухимдлыг дагуулах нь одоо ч мэдрэгдэж эхэлж байна. Ялангуяа бага буурай, жижиг улс оронд даяарчлах үзэгдэл бүр ч их нөлөөлөх бололтой юм. Ийм үзэгдэл хэт газар авбал Монголчууд бид үндэсний эрх ашгаа оновчтой зөв, ухаалаг мэргэнээр хамгаалах нарийн түвэгтэй зорилт, сорилттой учрах болно. Тэр үед үндэсний аюулгүй байдлыг
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw