МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 275 Хүндэтгэлийн хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үг 2000.12.29 Улсын Их Хурлын дарга а а! Улсын Их Хурлын гишууд ээ! Ерөнхий сайд, Засгийн газрын гишууд ээ! Эрхэт хундэт иргэд ээ! Ноёд, хатагтай нар аа! Хоёр мянган, хоёр зуун солигдох торгон мөч тулж ирсэнийг тохиолдуулан Та бүхэндээ баяр хүргэж аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна. Зуун бүхэн түүхэнд адил ижил ул мөрөө үлдээдэггүй. Зарим зуун дэлгэр тогтуун, зарим зуун үйл явдал хөдөлгөөн өөрчлөлтөөр элбэг дүүрэн болж өнгөрчээ. Одоогийн гарч байгаа XXI зуун хүн төрөлхтний мөрддөг цаг хугацааны шинэ мянганы буухиаг гардан авч байгаагаараа түүхэн онцпогтой бөгөөд шинэ үзэгдэл хувьсал, шинэ маягийн ололт бэрхшээл, шинэ зөрчил нийлэмжээр баян байх бололтой юм. XXI зуун гарч байгаа нь улс оронд ч, хувь хүнд ч өлзийт дэмбэрэлтэй учир холбогдолтой төдийгүй хариуцлага шаардсан тохиол юм. Өнөөдрийн Монгол Улс ард түмэн та бид шинэ зууны түүхийг бүтээлцэх хувьтай хариуцлага хүлээлээ. Өнөөдрийн Парламент, өнөөдрийн Засгийн газар, өнөөдрийн Ерөнхийлөгчид улс орон, ард түмнээ шинэ зуунд хөтлөн оруулах түүхэн хариуцдагатай бөгөөд аз завшаантай үүрэг бас оногдлоо. Зуунаар мушгиж байж мянганд хүрэх тул та бид юуны өмнө шинэ зуундаа хэрхэн ажиллаж, төр улсаа хэрхэн яаж авч хөгжүүлэн, ахуй амьдралаа хэрхэн өөд татахаа бодох ёстой. Хаана хаанаа эв нэгдэлтэй байж эеийг эвдэж сануурах, элдэв явуулгыг няцааж, эвсэг найрсгаар гар сэтгэл нийлүүлэн ажиллаж, хүсэл санаа зүтгэл чармайлтаа түүхэн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн төвлөрүүлж, чиглүүлж чадваас цаг үеийн ямар ч дуудлага, сорилтыг даван туулж, нийгмээсээ хүссэн зорьсонд хүрч болдгийг хүн төрөлхтний амьдралын зам харуулж байна. Манай Монголын түүх ч үүнийг бас баталсан. Буурал түүхийн хуудас дандаа амьд байдаг. Үүнийг шинэ зууны хариуцлагын босго ч бидэнд сануулан хэлж байгаа. Өвгөд дээдсийнхээ түүх рүү эргэн хандаж, түүнтэй ярилцаж, тэр түүхээс сургамж зөвлөгөө авч, цаашдынхаа зам мөрөө тогтоох нь өнөөгийн бидний үүрэг юм. Энэ үүргээ биелүүлэхгүй бол хэнээс ч үл хамааран бодитойгоор тогтчихсон байдаг үе үеийнхний залгамж холбоо алдагдахсан билээ. Миний бие хүн төрөлхтний он тооллын шинэ зуун, шинэ мянган эхэлж байгаатай холбогдуулан Монгол Улсын төрийн тэргүүний хувьд ард иргэддээ хандаж саяхан зууны илгээлт гаргалаа. Энэ илгээлтдээ улс үндэстнийхээ туулсан түүхэн замналын тухай, шинэ зууны эхэнд улс орон, ард түмний маань өмнө тулгарч буй зорилтуудын тухай, тэдгээрийг бүх нийтээрээ хүсэл зоригоо дайчлан ханган биелүүлэх арга замын тухай санасан бодсоноо товчлон томьёолж хэлсэн.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw