274 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П бичгийн гайхамшигаас уйдахгүй байдгийг би энд санаа сэдэл болгон хэлж байна. Ийм болохоор бид даяарчлалын “өөдөөн, сөөргөөн” хоёр урсгалыг дунд авах ч юмтай, өгөх ч юмтай улс аа гэдгийг цохон тэмдэглэж байна. Манай соёл иргэншлийн уламжлалт унэт зүйлс, хүнийг хүмүүн болгодог эрхэм нандин чанар хөгжлийн манлайд хүрсэн улс гүрний оюунлаг сэхээлэг хүмүүсийн зүрх сэтгэл, оюун ухаан бодлыг өөрийн эрхгүй соронздон татдаг гэдгийг дурдмаар байна. Агуу баян үүх түүхтэй, соёл иргэншилтэй ард түмэн тандаа хоёр зуун, хоёр мянганы зааг дээрээс мэхийн ёсолж байна. Өмнөх олон улирал хийгээд өдгөөх цагийн үйл явдал та бидэнд гашуун сургамж, гайхамшигтай сургаал аль алиныг нь хайрлажээ. Тэдгээрийн дундаас умартаж үл болох нь бид эв эеэ зангидваас эртний үгэнд гардагчлан “ни болбаас”, “хивийн зангиа мэт” бат бэх, сүр хүчин төгөлдөр байж, эе эвдэрвээс буюу “ни үгүй болбаас” өрөөл бусдын идэш болж, сүр жавхлангаа бууруулан доройтсоор иржээ. Үүнийг би орчин цагийн хэлээр “олон ургальч эв нэгдэлтэй” байя хэмээн илэрхийл эхийг хүсэж байна. Төгс төгөлдөрийг бүтээх нь хялбар үйл биш боловч олон ургальч санаа бодлын үзүүрт нэгэн зөвшилцөлд хүрч, түүнд хүрсэн хойноо үл няццаг байя гэсэн үг юм. Манай улсад суугаа гадаад орны дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн. Олон улсын байгууллагын суурин төлөөлөгч нар аа! Манай монголчууд эрт, дундад үеийн түүхээсээ өдгөө хүртэл ямагт өрнө, дорнодын хил зааг дээр байж иржээ. Учир иймээс хоёр зуун, хоёр мянганыг Монгол нутагт үдэж, угтаж буй эрхэм анд Та бүхэн өөр өөрийнхөө эх орон, улс үндэстний төлөөлөл болж, бидний хөгжил цэцэглэлтийн амаргүй үеийг хамт туулж, хамт үүрэлцэж дэм дэмэндээ ирээдүйн шинэ улирал өөд зорьж яваад тань гүнээ талархан ёсолж байна. Энэ танхимд хуран цугларсан Та бүхний цаанаа солонгорсон алаг дэлхий хэмээх өрх үүд бүтэн цор ганцхан гэр минь байгаа болохоор бидэнд хагацан салахын учир тавилан угаас үгүй билээ. Монголчууд бид гурван дахь мянганы наран гийх өрхийг өөдрөг сэтгэлээр татах учиртай. Энэ бол Монголчуудын билэгдлийн ариун ёсон юм аа. Эрхэт хундэт ноёд, хатагтай нар аа! Шинэ мянганд шилжин амьдрах их хувь зохиолтой Монголчуудын хураангуй болсон Улсын Их Хурлын гишүүд бид нийт ард олноо төлөөлөн ирэх мянганы олон зуун үеийнхний мөрөөдлийг илэрхийлэхээр чуулганыхаа ёслолын хүндэтгэлийн хуралдаанд оролцож байна. Та бид хоёр зуун, хоёр мянганы алтан босгон дээр бодох, сэтгэх, ярих, хэлэлцэх юм элбэг ариун байна. Тэр бүхнийг үл/үгүйлэн алаг дэлхий минь амгалан, даяар олон маань амар тайван байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Шинэ мянган, шинэ зуун эхлэхийн бэлэгдэл болгож Монгол Улсын Их Хурлын чуулганы хүндэтгэлийн хуралдааныг нээснийг мэдэгдье. Хараа ихт хар сүлд, Есөн хөлт цагаан тугийн зориг мэдтүгэй!3
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw