МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П 273 түүхэнд хичнээн улс үндэстэн байсан хийгээд байгаа, тэднээс хичнээн нь ямархан хувь үүрэгтэй байсныг бодохул энэ нь гарцаагүй үр хойчис бидний яах аргагүй бахархал мөн билээ. Чухам энэ “Мянганы хүмүүний” оройлон явсан XIII зууны үед нэгэнт байсан “Их Хуралдай” хэмээх төрийн XX зуунаас XXI зуун дамжин буй Монгол Улсын сүүлчийн “Их хурал”-тай жишэн үзэхэд агуулгын хувьд учиг нэгтэй байгааг ухаарахгүй байхын аргагүй юм. Өнөөдөр бид Улсын Их Хурлын хүндтэй суудалд тохоогдон шинэ мянганд шилжсэн түүхийг бичилцэх хувьтай төрсөндөө бахархахгүй байхын аргагүй билээ. Улиран буй мянган бол Монголчуудын хувьд уруудаж доройтсон үе байсан ч дүн нуруугаараа дэвшилтэт улс түмний нэгэн адил дэвжин дээшилсэн он жилүүд байсан. 1206 онд Монголын тулгар төр улсаа байгуулан улмаар их Эзэнт улс болтлоо хүчирхэгжиж дорно өрнийн соёл иргэншлийг тодорхойлон дэлхий дахинд алдраа дуурсгаж байсан. Түүний дараачаар их дээдэс, хаад ноёд нь оөр зуураа эвдрэлцэж, эв түнжингүй болсноос үүдэн 1691 онд манжийн эрхшээлд орсон, 1911 онд тусгаар тогтнолоо олж, удалгүй дахин алдахын даваан дээр 1921 оны Ардын хувьсгалаар эрх чөлөө тусгаар тогтнолоо эргүүлэн авч төр улс, түмнийхээ бүрэн эрхт байдлыг бататган тогтоосон билээ. Энэ үйлсэд 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах засгийг тунхагласан явдал онцгой үүргийг гүйцэтгэсэн бол 1962 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүн болсон, 1990-ээд онд ардчилсан шинэтгэлийг эхлүүлэн өдгөө эрчимтэй өрнүүлж, улмаар 1992 онд дэлхийн жишигт хүрсэн ардчилсан Үндсэн хуулиа баталсан энэ бүхэн бидний мянган жилийн “од” түүхэн товчоо юмаа. Яг хоёр мянганы зааг дээр Монгол Улс хүн төрөлхтний хөгжлийн жам ёсны гольдролд ороод итгэлтэй урагшилж байгаагаараа бахархах зүй ёсны эрхтэй билээ. Өдгөөгөөс 800-аад жилийн тэртээ туурвисан монгол түүх-уран зохиолын хөлгөн шастир “Монголын нууц товчоо”-нд “наран ургахуйгаас шингэхүй хүртэлх даян иргэн” гэсэн үгс дурайж байдаг билээ. Энэ нь өнөөгийн бидний шагшин шуугиад байгаа “даяарчлал” буюу глобальчлалын үзэл санааг үг болоод утгын аль ч талаас нь илтгэн харуулсан мэт санагдаж байна. “Даян дэлхий”, “Дэлхий даяар” хэмээн өдөр тутам бидний хэлдэг үгс маань мөнөөх “глобаль” гэгч утгыг агуулж, дэлхий даяараа ур урлал, оньсон техникийн болон мөнгө санхүү, эдийн засгийн нэгэн жам гольдролд урсан орж нэгдэхийг ийнхүү хэлэлцэх болж байна. Орчлонгийн аливаа юмс үзэгдэл арга билгийн шүтэлцээнд оршдог болохоор хүмүүний үйл ажиллагааг хөнгөвчилсөн ижилсэж болох боловч басхүү сэтгэх арга маяг нь ч тэр янзаар байх уу гэдэг “сөөргөөн” асуулт ч гарч болох билээ. Өөрөөр хэлбэл, даяарчлалын “өөдөөн” урсгалаас гадна басхүү “сөөргөөн” нэг урсгал байх нь гарцаагүй бөгөөд ердөө л хүн төрөлхтөн гагцхүү өрнөдийн ур хийцийн давшилтаас гадна дорнодын гүн бодрол, соёл иргэншлээс авах юм ихтэй хэмээн бодогдоно. Ингээд бодоход Монголчууд даяарчлалын тоосонд “сөөргөн” нэгэндээ гэрэлтэх буй заа. Энэ дэлхийн аль ч хязгаараас ирсэн, хэн ч байлаа гэсэн монгол айзам уртын дуу, таван зүйл хөөмий, морин хуурын чавхдаст аялгууг сонсохоос, тэнгэр газрыг холбон бичдэг монгол
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw