272 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-И Хил орчмын болон бүс нутгийн хэмжээний хамтын ажиллагаанд ихээхэн ирээдүй байгаа. Үүнийг Монгол Улсаас Буриад улс, Эрхүү, Кемерово мужууд, Алтайн хязгаар, Москва хоттой шууд харилцаж байгаа туршлага бэлхэнээ нотолж байна. Гадаад эдийн засгийн хүчин зүйлийг харгалзан Сибирь, Алс Дорнодыг хурдацтай хөгжүүлэх үзэл баримтлалыг одоо боловсруулж дуусч байна. Улаанбаатар, “Сибирийн хэлэлцээр”-ийн хооронд харилцаа холбоо бүрэлдэн буй болж байгаа болон Байгалийн эдийн засгийн чуулга уулзалтад Монголын төлөөлөгчид оролцсонд бид баяр хүргэж байна. Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улстай улт төрийн идэвхитэй яриа хэлэлцээ бүх талын харилцааг явуулахад Шинэ Орос Улс нээлттэй гэдгийг эцэст нь тэмдэглэж хэлье. Энд хуран цугларсан бүх хүмүүст аз жаргал, эрүүл энх, цаашдын ажилд нь амжилт, найрсаг харилцааг, Монголын ард түмэнд энх тайван, сайн сайхан амьдрал хөгжил цэцэглэлийг хүсэн ерөөе. 2 ШИНЭ МЯНГАН, ШИНЭ ЗУУН ЭХЭЛЖ БУЙТАЙ ХОЛБОГДУУЛАН ХИЙСЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН Хүндэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга Л.Энэбишийн хэлсэн үг 2000.12.29 Эрхэт хундэт Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди аа! Эрхэт хундэт Монгол Улсын Ерөнхий сайд Натбарын Энхбаяр аа! Улсын Их Хурлын эрхэт гигиууд ээ! Хундэт зочид оо! Эрхэтсэг ноёд, хатагтай нар аа! Монголчууд Та бидний алхан орох гэж байгаа энэхүү алтан босго бол нэгэн бодгалийн нас намтарт төдийлөн үл багталцах хоёр зуун, хоёр мянганы зааг солбицол билээ. Оюунт хүмүүн “Homo sapience” үүсч хөгжсөн дөрвөн түмэн жилд ийм алтан хурам дөчин удаа тохиосон байж болох авч түүнээс хүмүүний түүхэнд тэмдэглэгдсэн нэгдмэл нэгэн тоололд жигдрэн орсон цагаас ердөө гуравхан удаа гээд бодоход Та бидний аз завшаан хэтийдсэн ховорхонд тооцогдох бизээ. Гуравдагч мянган жил гэсэн энэ үгс бидэнд юу эсийг бодогдуулнам, өгүүлнэм билээ! Манай тооллын Анхдагч болон хоёрдогч мянган жилийн зааг дээрээс хүмүүний түүхнээ цолгорон товойсон манай өвөг дээдэс юутай ч атугай анхны мянганд энэ их өлзийт нутагт Монгол Үндэстний төр улсыг байгуулж, хоёр дахь мянганыг эзэгнэхэн явж, алс холын “Вашингтон пост” сонины олноо алдаршуулан залснаар Их эзэн Богд Чингис хаан маань “Мянганы хүмүүн” болон тодорсонд үр удам нь болох та бид сэтгэл хангалуун байна. Дэлхийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw