Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 271 валютын нөөц хоёр гаруй дахин нэмэгдэж, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний зарим төрлийн үйлдвэрлэл 15-20 хувь өссөн. Түлш эрчим хүчний зах зээл дээрх бидэнд нэн таатай үнийг бүтцийн өөрчлөлт болон нийгмийн томоохон хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусгахад дээд зэргээр ашиглахыг эрмэлзэж байна. Анд найз нараа, Монгол Улс бол манай уламжлалт, цаг үеийн шалгуураар шалгагдсан найдвартай хөрш, найз нөхөр мөн. Орос, Монголын ард түмний найрамдал, сайн хөршийн харилцаа нь цаг үеийн хүнд сорилтыг даван туулсан юм. Халх голын дайн болон Алс Дорнод дахь дэлхийн II дайны төгсгөлийн үед бид ямагт хамт байсан. “Эхлээд өөрөө тусла, дараа нь нөхдийнхөө тусламжийг ав” гэсэн монгол ардын эртний зүйр үг байдаг. Та бүхний ах дүүгийн тусламж болох “Хувьсгалт Монгол” танкийн бригад, “Монгол ард” нисэх эскадриль, манай армид өгсөн хүнсний тусламжийг бид ямагт дурсан санаж байх болно. Үндэсний эдийн засгаа байгуулахад бид Та бүхэнд чин сэтгэлээсээ тусалсан. Бид зөвхөн газар дээр төдийгүй, сансарт ч хамтран ажиллаж байгаа. Сансрын нисэгч В.Жанибеков болон Ж.Гүррагчаагийн хамтарсан нислэгийн 20 жилийн ойг бид нэр төртэй тэмдэглэх хэрэгтэй гэж бодож байна. Оросын гадаад боддогын тэргүүлэх чиглэлд танай орон онцгой байр суурь эзэлдэг. Та нар ч манай улстай харилцах харилцааг тэргүүлэх чиг бодлого болгож байгааг өндөр үнэлж байна. Өнөөдөр биднийг зааглан салгах асуудал байхгүй гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Бид янз бүрийн салбарт нягт хамтран ажиллах ховорхон өвөрмөц туршлага хуримтлуулсан билээ. Монголын хэдэн арван мянган иргэд манай оронд боловсрол эзэмшсэн буюу мэргэжлийн сургалтад хамрагдсан. Орос хэлээр маш сайхан ярьдаг, бүр орос дуунд дуртай, сайн мэддэг хүмүүс ч олон байна. Мянга мянган орос барилгачин, геологич, эмч нар Монголд ажиллаж байсан. Манай цэргийн ангиуд алба хаагчид монгол найз-нэг ангийхан буюу энгийн сайн танилтай байдаг. Энэ бол манай нийтлэг баялаг бөгөөд түүнийг бид нандигнан хадгалах ёстой. Харамсалтай нь, сүүлийн 10 жилд манай хоёр орны харилцаа зарим талаар суларсан байна. Бидэнд эдийн засгийн түншлэл, шинжлэх ухаан, соёл, хүмүүнлэг, цэрэ1>техникийн хамтын ажиллагааны салбарт сэргээн хөгжүүлэх олон зүйл байна. 1993 оны улс төрийн тулгуур гэрээ болон Засгийн газар, Яам, байгууллага хооронд 100 гаруй хэлэлцээр байгуулагдаж хамтын гэрээ-эрхийн баттай үндэс суурь бий болжээ. Хоёр талын шинэ чухал баримт бичгүүдэд өнөөдөр гарын үсэн зурлаа. ОХУ-ын Холбооны хурлын танхимууд болон Монгол Улсын Их Хурлын хооронд нягт хамтын ажиллагаа үргэжилж байна. Бидний хоорондын худалдаа, хүмүүнлэгийн болон бусад салбарын харилцааг өргөжүүлэхэд тохиолдож байгаа зарим саад бэрхшээлийг арилгах хууль, эрхийн актыг хамтдаа бий болгоцгооё.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw