270 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-И өөрчлөлт оруулсан. Үзэл баримтлал нь илүү бодит, прагматик байхад анхаарсан. Манай хүчин чармайлтууд нь стратегийн тэнцвэртэй байдлыг хадгалах, олон улсын эрх зүйн давуу байдлыг хангах болон олон улсын харилцааны практикаас хоёрдмол стандартыг шахан зайлуулахад чиглэгдцэг. Саяхан Ныо-Йорк хотноо хуралдсан “Мянганы дээд хэмжээний уулзалт”- аар НҮБ нь олон улсын энх тайван, аюулгүй байдлыг дэмжих түгээмэл байгууллага болохыг дахин харууллаа. Дэлхийн болон бүс нутгийн мөргөлдөөнийг шийдвэрлэхэд НҮБ-ын чадавхийг дээд зэргээр үр дүнтэй ашиглахын төлөө бид байна. Чингэхдээ НҮБ-ын дүрэмд харш хүч хэрэглэх явдал гаргуулахгүй байхыг бид эрхэмлэдэг. НҮБ, түүний харьяа газар, байгууллагууд, юуны өмнө, Аюулгүйн Зөвлөлийг өөрчлөн байгуулах саналыг бид дэмжиж байна. Энэ асуудалд болгоомжтой, нухацтай хандах ёстой гэж үздэг. Яарвал даарна гэж монголчууд ярьдаг билээ. Ийм учраас энэ асуудалд дэлхийн хамтын нийгэмлэгийн бүх гишүүдийн зөвшилцөл чухал юм. Орчин үеийн гол асуудлуудын нэг бол цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх явдал юм. Ялангуяа мөргөлдөөнтэй бүс нутагт үл дэлгэрүүлэх явдал мөн. Пуужингийн довтолгооноос хамгаалах Гэрээний хэм хэмжээг чанд сахих асууцлаарх манай байр суурь, мөн түүнчлэн Сансрын уудамд зэвсэглэлээр хөөцөлдөхийг хориглох талаарх Бага хурлыг НҮБ-ын ивээл дор ирэх жил Москва хотноо зохион байгуулах тухай ОХУ-ын саналыг Монгол Улс дэмжсэнд бид талархаж байна. Танай улсын цөмийн зэвсэггүй статусыг хүндэтгэж байгаагаа нотолж байна. Олон улсын алан хядлага, үндэстэн дамнасан гэмт хэрэг, зэвсэг, хар тамхины хууль бус наймаа зэрэг аюул заналтай тэмцэх үйл хэрэгт бид хамтдаа байгаадаа баяртай байна. Орос Улс Евро-Азийн гүрний хувьд өрнө, дорны орнуудтай тэнцвэртэй харилцаа хөгжүүлэхийг эрмэлзэж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар XXI зуун Азийн зуун болох юм байна. Энд дэлхийн бөмбөрцөгийн нийт хүн амын 60 гаруй хувь нь амьдарч, эрчим хүч, ашигт малтмалын тэн хагасаас илүү нь төвлөрчээ. Бид Ази-Номхон Далайн тэргүүлэх орнуудтай улс төрийн яриа хэлэлцээгээ идэвхжүүлж байна. АСЕАН-ны бүс нутгийн чуулга уулзалтын индрийг идэвхитэй ашиглахыг эрмэлзэж байна. ЗХА-д бүс нутгийн өргөн хамтын ажиллагааг тогтооход цаашид хувь нэмрээ оруулахаар төлөвлөж байна. Хамтын томоохон төслүүд, юуны өмнө эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах асуудал бидний анхаарлын төвд байна. Оросын хүчин зүйл өнөөдөр олон улсын үйл ажиллагаанд төдийгүй бүс нутгийн хэмжээнд ч өссөөр байна. Манай орны бодит нэр хүнд бидний эдийн засгийн амжилтаас ихээхэн шалтгаалах болно. Бид макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг мэдэгдэхүйц сайжруулж, инфляцийн түвшинг бууруулж чадсаныг хэлэх ёстой. Алт,
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw