Монгол улсын парламент - боть 2

ИОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 269 ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛЖ БУЙТАЙ ХОЛБОГДУУЛАН ХИЙСЭН УЛСЫН ИХХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН Хүндэттэлийн хуралдаанд ОХУ-ийн Ерөнхийлөгч В.В.Путины хэлсэн үг 2000.11.14 Эрхэт хундэт Ерөнхийлөгч Н.Багабанди, Эрхэт хундэт Улсын Их Хурлын дарга Л.Энэбиш, Эрхэт хундэт Ерөнхий сайд Н.Энхбаяр, Эрхэт хундэт Улсын Их Хурлын гигиууд ээ! Юуны өмнө эрхэм гишүүд Та бүхнийг Улсын Их Хуралд сонгогдсонд баяр хүргэж надад Монгол Улсьш хууль тогтоох дээд байгууллагад үг хэлэх боломж олгосонд талархал илэрхийлье. Өнөөдөр би бүс нутгийн болон олон улсын асуудлууд мөн Орос-Монголын хамтын ажиллагааны байдал төлвийн талаар Та бүхэнд санал бодлоо хуваалцах гэсэн юм. Бид өнөөдөр төвөгтэй бөгөөд түргэн өөрчлөгдөж буй ертөнцөд амьдарч байна. Гурав дахь мянганд алхаж орсноор хүн төрөлхтөн шинэ саад бэрхшээлтэй тулгарч байна. Нэг талаас глобальчлал нь шинжлэх ухаан, нийгмийн дэвшилд өргөн боломжийг нээж байгаа боловч нөгөө талаас сүрхий бэрхшээлтэй тулгарч байна. Түүний дотор эдийн засгийн өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын хоорондын амьдралын түвшингийн ялгаа улам нэмэгдэж байна. Зарим оронд тохирч буй хөгжлийн загварыг бусад орны тодорхой нөхцөл болон үндэсний сэтгэл зүйн онцлогийг харгалзахгүйгээр тулгаж байгаа нь бас нэг аюул болжээ. Харамсалтай нь “хүйтэн дайн”-ы дараах үед бий болсон бололцоо боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй л байна. Юуны өмнө зааглан хуваасан шугамгүй, ялгаварлан гадуурхах үзэлгүй дэлхий дахины ардчилсан дэг журмыг буй болгох боломжийн тухай асуудлыг хөндөх ёстой билээ. Манай байр суурь өөрчлөгдөөгүй. Бид олон улсын харилцааны олон туйлт систем байгуулахын төлөө байдаг. Энд орчин үеийн олон ишт үзэл баримтлал, дэлхийн хамтын нийгэмлэгийн ашиг сонирхлын олон хэлбэрийг харгалзан үзсэн юм. Гол зангилаа асуудлуудыг хамтын арга механизмаар шийдэх ёстой бөгөөд ийм гол байгууллагуудын нэг бол НҮБ юм. Энд жижиг, дунд гүрнүүдийн дуу хоолой сонсогдож, тэднийг зайлшгүй харгалзан үзэж байх нь чухал юм. Бид орчин үеийн аюул заналхийллийг бодитойгоор шинжлэн дүгнэж, ОХУ-ын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлалдаа

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw