268 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П тавиад байна. Нөгөөтэйгүүр АНУ, Япон, ХБНГУ, Европын холбоо зэрэг дэлхийн бусад улс гүрэн хамтлагтай цоо шинэ харилцаа тогтоолоо. Ази номхон далайн бүс нутгийн улс орнуудтай хэзээ хэзээнээс илүү идэвхтэй харилцаж эхэллээ. Олон улсын санхүү эдийн засгийн тэргүүлэх байгууллагуудад гишүүнээр элсэн орлоо. Энэ бүхний үр дүнд манай өөрчлөлт шинэчлэлт олон улсын хэмжээнд улс төр, эдийн засгийн идэвхтэй дэмжлэг хүлээж байна. Үүний нэг томруун илрэл нь Япон улс, Дэлхийн банкны ивээл дор даруй 4 жил дараалан хийгээд буй хандивлагчдын зөвлөлгөөн юмаа. Эдгээр зөвлөлгөөнөөр Монгол Улсад нүүрлэсэн хямралын уршиг бэрхшээл урхууг арилгах, эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийг эхнээс нь оновчтой хийх, гадаад санхүү материалын таатай нөхцөлийг бүрдүүлэхэд үнэлж баршгүй үүрэг гуйцэтгэж байна. Шилжилтийн үеийн хүнд замыг туулж байгаа Монголын ард түмэнд хүн ёсны найрсаг сэтгэлээр хандаж, зүйл бүрийн дэмжлэг туслалцаа хүртээж байгаа, улс орнуудын төр, Засгийн газар олон улсын байгууллагуудад бид чин сэтгэлээсээ талархаж байна. Ийнхүү олон улсын тавцанд Монгол Улсын байр суурь бэхжиж, нэр хүнд нь улам өсч байна, үүнийгээ цаашид бататгах, найдвартай түнш байхын тулд олон тулгуурт гадаад бодлогоо тууштай үргэлжлүүлэх болно. Энэхуу мочид Улсын Их Хурлын хуралдааныг радио, телевизээр сонсож, узэж суугаа танай орны иргэдэз! Улсын Их Хурлын эрхэт гишууд эз! Монгол Улс XXI зууны босгон дээр ардчилал, зах зээлийн замаар хөгжих, түүхэн сонголт хийсэн билээ. Хэдийгээр бэрхшээл хүндрэл учирч байгаа ч гэсэн Монголын ард түмэн түүний төр, засаг, энэхүү түүхэн сонголтоосоо няцаж цуцахгүй. Их жанжин Д.Сүхбаатарын гэрээсэлсэн ёсоор бүгдээрээ эв саналаа нэгтгэн, нийтийн хүчийг нийлүүлэн нэгэн зэрэг зориглон хөдөлбөөс, болохгүй бүтэхгүй, зүйл хүрэхгүй гэтлэхгүй ирээдүй гэж үнэхээр үгүй билээ. Монгол Улс шинэ сонгосон замаараа итгэл зориг төгөлдөр урагшилж байна, та бүхэндээ Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 70 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж, зол жаргалан, сайн сайхны ерөөл дэвшүүлье. Монгол төрийн өлмий бат орших болтугай. Монгол түмнийг заяа буян түших болтугай. 1
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw