Монгол улсын парламент - боть 2

ИОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 267 засгийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг хэрэгжүүлэх шинэ боломж бүрдлээ. Түүнчлэн оюуны үнэт зүйлд болон эд хөрөнгийн зарим эрх, иргэд аж ахуйн нэгж байгууллагын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах, хуулийн этгээд ялангуяа компани, хоршоо, нөхөрлөл, олон нийтийн болон шашны байгууллага, сан тэдгээрийн эрх зүйн нийтлэг үндэслэлийг тогтоох зэрэг олон асуудлыг төрийн бодлогын төвшинд авч үзэж шинээр зохицуулалт хийлээ. Хууль батлагдан гарах нь нэгэн хэрэг, харин түүнийг судалж мэдэх, ажил амьдралдаа зөв хэрэглэх нь чухлын чухал юм. Иймд манай иргэд болон аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрийн ажилтнуудын өдөр тутмын амьдралын энгийн атлаа нэн эмзэг асуудлыг зохицуулж, бид бүхний эрх ашгийг өдөр тутам хамгаалж байдаг Иргэний хуулиа ул суурьтай судлан хэрэглэхийн онцгой ач холбогдлыг цохон тэмдэглэе. Аль ч улс оронд газар нь аливаа бүх баялгийн суурь болохын хувьд эрхэм дээд үнэт баялаг байдаг билээ. Саяхан Улсын Их Хурал Газрын тухай хуулийг батлан гаргалаа. Ингэснээрээ газар нь ард түмний мэдэлд төрийн хамгаалалтанд байх үндсэн зарчмыг бататгаж, иргэд газраа эзэмшиж ашиглан үр шимийг нь хүртэж, амьдрал ахуйгаа өөд татах эрх зүйн үндсийг бүрдүүлж өглөө. Мөн саяхан улс орны эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдлын тухай Засгийн газрын хуримтлагдсан эерэг, сөрөг зүйлийн талаар олон талаас нь нухацтай хэлэлцэж, Улсын Их Хурал зарчмын дүгнэлт хийж, тодорхой үүрэг чиглэл өгсөн шийдвэр гаргасныг нийтээр мэдэж байгаа. Энд яригдсан асуудлууд, Улсын Их Хурлаас гаргасан тогтоолыг хэрэгжүүлэх ажил та бидний хэлэлцэж байгаа Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн 1995 оны үндсэн чиглэл, улсын төвлөрсөн төсвийн төсөл, төрөөс мөнгөний бодлогын талаар 1995 онд баримтлах чиглэлд бүрэн туссанаар үр дүнтэй болно. Ирэх 1995 он бол Засгийн газар хөтөлбөрөө хэрэгжүүлэх үйл явцыг гүнзгийрүүлэх эдийн засаг тогтворжих нөхцөлийг хангах үйлст шийдвэрлэх бөгөөд хариуцлагатай жил болно. Тийм учраас улс орны эдийн засаг нийгмийн хөгжлийн талаарх төрийн бодлогыг хамгийн оновчтой тодорхойлж, хөрөнгө мөнгийг зөв хуваарилан байршуулж, ажлын зохион байгуулалтад онцгой анхаарч, удирдлагын шат шатандаа хариуцлагаа дээшлүүлж ажиллах нь нэн чухал болохыг тэмэглэж байна. Эрхэт гишууд ээ! Ноёд хатагтай нар аа! Монгол Улс дотооддоо хэрэгжүүлж буй өөрчлөлт шинэчлэлтийнхээ үзэл санааны дагуу түүнчлэн дэлхий дахинд болон манай орчин тойронд гараад байгаа олон улсын харилцааны зарчмын өөрчлөлтүүдийг харгалзан гадаад бодлогоо үзэл сурталжсан өрөөсгөл хандлагаас ангижруулж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн, харилцагч түнш улсуудын хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэсэн нээлттэй үйл ажиллагаа явуулж байна. Ингэснээрээ бид юуны өмнө хоёр хөрштэйгээ тэнцвэртэй харилцах чиг шугамыг хэрэгжүүлж аль алинтай нь сайн хөршийн харилцааг шинэ үндсэн дээр хөгжүүлэх бодит суурь

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw