266 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Улсын өмчийг хувьчлах болон зах зээлийн харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг бий болгох, үнэ чөлөөлөх, хувийн хэвшлийг дэмжих, банк, санхүүгийн тогтолцоог өөрчлөх, татвар гаалийн дэг журмыг шинэчлэн тогтоох талаар нэлээд ажил хийж хэрэгжүүлэв. Нэн ялангуяа үнэ чөлөөлж гадаадхудалдааг либеральчлах, мөнгө зээлийн хатуу боддого баримтлах зэрэг арга хэмжээ авсны үр дүнд эдийн засгийн макро түвшинд зарим ахиц гарч эхэллээ. Эдийн засагжолооддогогүй инфляцаас сэргийлэгдэж тулгамдсан гадаад өр төлбөр хөнгөрч, улсын валютын ба чухал бараа материалын нөөц буй болж байна. Нээлттэй эдийн засгийн бодлогыг тууштай баримталж ирснээр олон улсын байгууллагууд болон Монголын хөгжлийг дэмжигч хандивлагч орнуудын итгэлийг хүлээж, тэдний зүгээс тусламж дэмжлэг улмаар нэмэгдэж байна. Олон түмний нийгэм улс төрийн сэтгэлгээ шинэчлэгдэх төлөв мэдэгдэж, ялгаатай үзэл бодол бүхий хүмүүс, нийгмийн хэсэг бүлгүүд,бие биедээ хүлцэж, тэвчээртэй хандаж, хамтран аж төрөх бүтээх чадвар төлөвшин эхэлсэн нь ардчилсан нийгмийн улс төрийн соёлын үр хөврөл буй болон төлжиж буйн гэрч мөн. Хувийн өмч, өрсөлдөөн хувийн хүчин чармайлт овсгоо самбаа, идэвхи санаачлага, мэдлэг боловсрол, сайн сайхан амьдрах эрмэлзэл зэрэг зах зээлийн харилцааны оньсон хүч болдог үнэт зүйлсийн талаарх хүмүүсийн хуучирсан ойлголт бүдгэрч, шинэ соргогхавдлага зонхилох боллоо. Үндэсний уламжлал, зан заншил, шашин шүтлэг сэргэж, түүх соёлоо хүндэтгэн дээдлэх болов. Улс төр, эдийн засгийн амьдралд гарсан өөрчлөлтийн нөлөөгөөр нийгмийн хүрээнд зарим нааштай хувирал гарлаа. Эн тэргүүнд хүн өөрийн санаачлага, идэвхи зүтгэлээрээ илүү дээд төвшинд хүрч очих боломж нээгдсэнийг мэдэрсэн нийгмийн социал хөдөлгөөн бий болсныг дурьдаж болох юм. Манай нийгмийн шинэчлэлт өөрчлөлт, ямарч бэрхшээл тотгоргүй өргөн дардан харгуйгаар урагшилж яваа биш юмаа. Хуучин тогтолцооны задрал, нийгмийн огцом шилжилтээс үүдэн гарсан ядуурал, ажилгүйдэл, архидалт, гэмт хэргийн өсөлт зэрэг олон таагүй зүйл бидний санаа сэтгэлийг түгшээсээр байна. Төрийн хяналтыг бүх төвшинд чандалж, олон түмний сэтгэлийг юу юунаас илүү түгшээж байгаа гэмт явдалтай эрс хатуу тэмцэж, ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахад манай төр, өөрийн хүч бололцоо, арга хэрэгсэлээ бүрэн дайчлах цаг болсон. Эрхэт гишууд ээ! Ноёд хатагтай нар аа! Монгол Улсын Их Хурал шинэ Үндсэн хуулийнхаа үзэл санааны дагуу эрх зүйн шинэчлэл хийж, төрийн бодлогыг тодорхойлох үүргээ биелүүлж байна. Энэ удаагийн чуулганаараа бид Монгол Улсын шинэчилэн найруулсан Иргэний хуулийг баталсан нь чухал ач холбогдолтой үйл явдал боллоо. Энэ хууль гарснаар Үндсэн хуулийн хэм хэмжээ зарчмын дагуу дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцүүлсэн эдийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw