МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 265 Монгол Улсын Үндсэн хууль түүний хавсралт хуульд заасны дагуу ардчилсан шинэчлэлийн эрх зүйн үндсийг бүрдүүлэх ажил ид өрнөж байна. Монгол Улсын төрийн байгууллын харилцааг зохицуулах гол хуулиуд батлагдаж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагууд хуулийн дагуу ажиллах нөхцөл үндсэндээ бүрдэв. Нутгийн өөрөө удирдах ёсын төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлэх, эрх зүйн баталгаа ч бий болж байна. Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, үндэсний аюулгүй байдлыг хангахаар Үндсэн хуулиар тодорхойлсон төрийнхээ үүргийг хэрэгжүүлэх, уг сурвалж болсон Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, цэргийн номлолыг баталж, энэ талаарх төрийн бодлогыг тодорхойлов. Манай төрийн шинэчлэл нь төрийн тогтолцоог ардчилсан ёсонд нийцүүлэн өөрчлөх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг бүрдүүлэх шинэ нөхцөл байдалд сэтгэж ажиллаж сурах гэсэн хоорондоо нарийн уялдаатай гурамсан зорилтыг хэрэгжүүлэх замаар урагшилж байна. Өнөөдөр эхний хоёр зорилт нь ямар нэг хэмжээгээр хэрэгжиж байгаа бол төрийн байгууллагууд, тэдгээрийн ажилтнууд, шинэ нөхцөлд сэтгэж, ажиллаж сурах явдал ихээхэн хоцорч байгааг тэмдэглэх нь зүйтэй. Цаашдаа төрийн байгууллагуудын тогтолцоо бүтцийг боловсронгуй болгох, хүрэлцээтэй атлаа хямд төсөр мэргэшсэн чадварлаг аппаратыг бий болгох нь чухал юмаа. Төрийн боловсон хүчнийг чансаатай бэлтгэх, хяналтын тогтолцоог нь оновчтой бүрдүүлэх, төрөөс иргэдтэйгээ ажиллах ажлыг сайжруулах, ардчилал, зах зээлийн нөхцөлд төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг арга ухаанд суралцах, Монгол төрийн уламжлал шинэчлэлийн асуудлыг судлах замаар төрийн удирдлагын шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлэх зэрэг өнөөг хүртэл бага хөндөж ярьсан асуудлуудад түлхүү анхаарах шаардлага аяндаа бий болж байна. Тэрчлэн орон нутгийн засаг захиргааны байгууллагын үйл ажиллагаа зүгшрэхгүй, үр нөлөө нь жигдрэхгүй, төвөөс орон нутагтай харилцах оновчтой арга хэрэгсэл буй болоогүй байгааг анхаарч тууштай арга хэмжээ авах нь чанагш эрмэлзэх зүйлийн нэг нь мөн. Төр ардчиллын тогтолцооны цөм болохын хувьд нийгмийн улсын тогтолцоог бүхэлд нь боловсронгуй болгоход үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлагатай боллоо. Иргэд тэдгээрийн хэсэг бүлгийн сонирхлыг ардчилсан аргаар үр дүнтэй илэрхийлэх, хамгаалах хэрэгжүүлэх, арга хэрэгсэл, нөхцлийг бүрдүүлэх, байгаа бүхий л нөөц бололцоо хэр чадамжийг Монгол улсын үндэсний ашиг сонирхлыг хангахад чиглүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд улс төрийн олон нийтийн байгууллагын өсч бэхжихэд нь тулж дэмжих, тэдний эрх зүйн зохицуулалт оновчтой болгоход анхаарах болно. Сүүлийн жилүүдэд Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн жам ёсонд шилжих талаар шийдвэртэй алхамуудыг хийж, биетэй, бодитой амжилт олж байгааг дэлхийн олон нийт зүй ёсоор үнэлж байгаа билээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw