Монгол улсын парламент - боть 2

264 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П цогцолбор суурь тавигдан, эрүүлийг хамгаалах бүхэл бүтэн тогтолцоо бий болсон юмаа. Монгол хүн өөрөө бичиг үсэгтэй, эрдэм боловсролтой, соёлын болон нийгмийн шинэчлэлийг хүртэн хүлээж биежүүлэн бүтээх чадвартай бие хүн болж төлөвшлөө. Олон жилийн колонийн дарлалд нухлагдан өвчин эмгэгт нэрвэгдсэн тэр үеийн Монгол орон түрэмгийлэн эзэгнэгч Манж чин улсын бөглүү нэгэн хязгаар байснаа тусгаар тогтнол, эрх чөлөөгөө сэргээж дэлхийн улс гүрнүүд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Бүрэн Эрхт улс орон болсон нь хаана ч маргашгүй түүхэн үнэн мөн. Улсын Их Хурлын гишууд ээ! Ноёд хатагтай нар аа! Түүхт ойн энэ өдөр туулсан замаа эргэн нягталж, туршлага сургамжаа үнэлэн цэгнэхдээ ардчилсан шинэчлэлийн өнөөгийн тулгамдсан зорилт, шийдвэрлэх асуудлаа оновчтой тодорхойлохтой нягт холбон үзэх ёстой. 1980,1990-ээд оны зааг үед Монгол оронд нийгмээ эрс өөрчлөн шинэлэх үйл явц өрнөж эхэлсэн нь Монголын ард түмэн ирээдүйгээ шинэ билгийн хараагаар харж, улс орноо ардчилал, зах зээлийн харилцааны нийтлэг жишгийн дагуу хөгжүүлэх эх үйлсийн гараа болсон юмаа. Бид ардчилсан шинэчлэлийн чиг шугмыг эргэлт буцалтгүйгээр сонгон авснаас хойшхи 4 жилийн хугацаанд улс төр, эдийн засгийн хуучин тогтолцоог халж, шинэ тогтолцооны суурь үндсийг тавьж чадлаа. Төрийн байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөн шинэчилж, үйл ажиллагааны чиг үүргийг нь нягтлан тодорхойллоо. Үүний үр шим нь түүхэндээ анхалж, олон ургальч ёсыг төрийн бодлогоор дэмжиж, улс төрийн нам, олон нийтийн байгууллагууд, цоо шинэ зарчим дээр бүрэлдэн төлөвшиж ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжин биелэх өргөн боломж нээгдпээ. Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжих, эрх зүйн тулгуур болсон шинэ ардчилсан Үндсэн хуулийг баталлаа. Энэ Үндсэн хуулиндаа бид туулсан замынхаа бүхий л туршлага сургамжийг шигшин шингээх зуураа улс орондоо ардчилсан шинэчлэлийг эргэлтгүй хэрэгжүүлэх замаар хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, хэтийн зорилгоо хуульчлан баталгаажуулсан. Чухам энэ утгаараа энэ Үндсэн хууль Монголчуудын төрт ёс, ардчилсан уламжлал хийгээд, хүн төрөлхтний хөгжлийн түүхээр тунгаагдсан ардчилсан ёсны нийтлэл ололт, манай ард түмний үндэсний язгуур эрх ашгийн илэрхийлэл болж чадсан билээ. Үндсэн хуульд төрийн эрх мэдлийн тулгуур гурван багана болсон хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалын бүрэн эрхийг харилцан уялдаа, тэнцвэртэй хуваарилах зарчмыг гол баримтлалаа болгосныг бид бүгдээр мэднэ. Шинэ Үндсэн хуулийн дагуу төрийн ардчилсан шинэ тогтолцоо эдүгээ бэхжин бүрэлдэж байна. Үүгээр нэн шинэ үеийн түүхэн дахь олон алдаа завхрал, эмгэнэлт явддыг дахин давтахгүйгээр ирээдүйн үйл зорилгодоо итгэл төгс хүрэх улс төрийн гол нөхцөл хангагдлаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw